Германы Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Германы Хановер хотноо болж буй "Cebit" технологийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр "Герман, Япон улс хамтарч чөлөөт худалдааг дэмжинэ" гэдгээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн "Дэлхийн зах зээл нээлттэй байхын хэрээр шударга өрсөлдөөн байх боломжтой" гээд "Дэлхийн эдийн засаг өөр хоорондоо харилцан хамааралтай болсон энэ үед Япон, Европын Холбоо худалдааны гэрээ байгуулах хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлжээ. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель нар Цагаан ордонд уулзсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй гэдгийг ажиглагчид онцолж байна.
Германы Канцлер Ангела Меркель "Шударга өрсөлдөөнтэй зах зээлийг дэмжинэ, гэхдээ худалдааны саад тавихгүй" гэдгээ мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амласан "АНУ-ыг эн тэргүүнд" гэсэн уриатай эдийн засаг, худалдааны бодлогоос эсрэг байр суурь болж байна. Харин “Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэж ирсэн Япон улс Германы адил худалдааны нээлттэй системийг дэмжихээс гадна шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй” гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ онцолсон байна.
Н. Номин-Эрдэнэ