"Их 20"-ийн Сангийн сайд нар худалдааны протекционист бодлогоос ангид байх тухай амлалтаасаа ухарлаа. Дональд Трампын Засгийн газрын зүгээс дэлхийн худалдааны дэг журмыг дахин авч үзэх шаардлагатай гэсэн хүсэлтийн хариуг хамтарсан мэдэгдлээрээ ийнхүү өгсөн байна.
Бямба гарагт болсон уулзалтын үеэр "Их 20"-ийн бүлгийн улсууд "Эдийн засагт худалдааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ажиллах болно" гэдгээ мэдэгдсэн байна. Харин өнгөрсөн онд худалдааны шударга байдлыг хангахад анхаарна гэсэн мэдэгдэл хийж байсан бол энэ удаад протекционист бодлогын бүхий л хэлбэрээс зайлсхийх тухай амлалтаасаа ухарч байгаагаа илэрхийллээ. ХБНГУ-ын Баден-Баден хотод хоёр өдөр үргэлжилсэн уулзалтад Стивен Мнучин АНУ-ын Сангийн сайдын хувиар анх удаа оролцсон байна.
Энэ үеэр одоогийн худалдааны харилцаа АНУ-д таагүй байна гэдгийг дурджээ. Харин уулзалтад оролцсон дийлэнх төлөөлөгчид үүний эсрэг байр суурьтай байсан юм. Үүнээс гадна тэрбээр Сангийн сайд нар, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсуудад "АНУ цаашид Ерөнхийлөгч Дональд Трампын "АНУ-ыг нэгдүгээрт тавина" гэсэн бодлогыг баримтална" гэдгийг илүү тодорхой болгож байна.
Б. Ариунболд