Монгол улсын өсвөр насныхны гол тулгамдсан асуудал сэтгэцийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрүүл мэнд хэмээн мэргэжилтнүүд тодорхойлоод буй. Тиймээс энэхүү үндсэн хоёр сэдвийн хүрээнд цаашид хэрхэх талаар мэргэжилтэнүүд хэлэлцэж, өсвөр насныхан өөрт тулгараад буй асуудлаар чуулганд оролцож санал бодлоо илэрхийлсэн.
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол контент” ХХК, Креатив воркшоп ХХК хамтран “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагааны шийдэл олох үйл явц буюу энэ сарын 24-нд зохион байгуулагдах Хакатоны талаар НҮБ-ын НҮБ-ын Өсвөр үе, БЗДХ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэгтэй ярилцлаа.
- НҮБ-ын зүгээс өсвөр үеийн хүүхдүүдэд чиглэсэн ямар ямар томоохон үйл ажиллагааг хийж байсан бэ?
Тэдний хөгжилд хөрөнгө оруулснаар Монгол улсын ойрын ирээдүйд эрүүл чийрэг, боловсролтой, амьдрах ур чадвартай, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх замаар ядуурлыг бууруулах буюу тэгш бус байдал, алагчлах үзэлгүй нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
НҮБ-ын Хүүхдийн сан Өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрийг 2012 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд өсвөр үеийнхний асуудлыг цогцоор нь харж бодлогын баримт бичгүүдэд тусгах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, өсвөр үеийнхэнтэй холбоотой мэдээллийг бий болгох, улмаар тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудад засгийн газрын анхаарлыг хандуулах зорилго тавьж ажиллаж байна.
Хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээс дурдвал өсвөр үеийнхний амьдрах ур чадварыг дэмжих хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх засгийн газрын чадавхыг бэхжүүлж “Миний гэр бүл”, “Миний ертөнц”, “Миний найз” гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.
Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өсвөр үеийнхэнд ойртуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд, Эрүүл мэндийн боловсролын чанарыг сайжруулах (сургалтын материал боловсруулах, багшийн чадавхыг бэхжүүлэх), өсвөр үеийнхэн, залуучуудыг ХДХВ болон БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг үе тэнгийнхний сургалтад тулгуурлан явуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ сургуульд хүүхдийн оролцоог хангах нөхцлийн бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн.
Үүнд Хүүхэд хөгжлийн төвүүдийг байгуулах, хүүхдийн оролцооны байгууллага, клубүүдийг дэмжих, Ерөнхий боловсролын сургуульд хичээлээс гадуурх сургалтыг дэмжих үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичиг, гарын авлага гаргах зэрэг олон чиглэлээр ажилласан.
-Монголын өсвөр насны хүүхдүүдийн гол тулгамдаж байгаа асуудалд сүүлийн үед хийсэн судалгаанаас танилцуулбал?
Бид 2016 онд “Өсвөр үеийнхний нөхцөл байдлын судалгаа”-г өмнө хийгдсэн судалгаа болон бусад баримтуудад дүн шинжилгээ хийх замаар гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааны дүгнэлтэд үндэслэн ирэх таван жилийн хөтөлбөрөө боловсруулан батлуулаад байна.
Мөн “Монголын өсвөр үеийнхний аж байдлын давуу тал болон дэмжлэг” судалгааг Монголд анх удаа үндэсний түвшинд хийхэд дэмжлэг үзүүлсэн. Энэ судалгаа нь Монголын өсвөр үеийнхний аж байдал, амьдралын давуу талууд болон найз нөхөд, гэр бүл, сургууль, олон нийтийн зүгээс авч буй дэмжлэгийн талаар ойлгоход чиглэгдсэн бөгөөд тус тайлан нь бүх шатанд ажиллаж байгаа хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болон олон нийтэд Монголын хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, бодлого боловсруулахад олон шинэлэг санааг өгсөн юм.
-“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн гол зорилго юу вэ?
Өсвөр үеийнхэн бол ирээдүйд нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах нөөц, боломж юм. Тэдний хөгжилд хөрөнгө оруулснаар Монгол улсын ойрын ирээдүйд эрүүл чийрэг, боловсролтой, амьдрах ур чадвартай, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх замаар ядуурлыг бууруулах буюу тэгш бус байдал, алагчлах үзэлгүй нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Сурагчийн эрүүл мэндийн судалгаанд 13-17 насны өсвөр үеийнхний 23% нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6% нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн тоо баримт байгаа
Өмнө дурдсан Өсвөр үеийнхний нөхцөл байдлын судалгааны дүгнэлтээс харахад Монголын өсвөр үеийнхний эрүүл мэндийн хувьд сэтгэцийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэр дундаа БЗДХ-ын асуудлууд нэлээд тулгамдаж байгаа нь харагдаж байлаа.
Иймд энэ чиглэлээр өсвөр үеийнхний хэрэгцээнд нийцсэн, өндөр үр дүнтэй, шинэлэг, хямд төсөр арга зүйг гарган авах нь хамгийн чухал байна. НҮБ-ын Хүүхдийн сан Канад улсын Ватерлоогийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд энэ их сургууль нь олон улсын түвшинд эрүүл мэндийн асуудлаар Хакатон зохион байгуулах чиглэлээр тэргүүлж байгаа сургуулиудын нэг билээ.
Иймд тус сургуулийн эрдэмтдийн тусламжтайгаар Монголын мэдээллийн технологи болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлж байгаа хувийн байгууллагуудтай хамтран ажиллаж Хакатон хэмээх шинэ арга зүйгээр өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудлуудаар үр дүнтэй арга зүйг гаргаж ирэх ажлыг ЭМЯ, НЭМҮТ-тэй хамтран эхлүүлсэн юм.
- Яагаад “Сэтгэцийн эрүүл мэнд” болон “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” гэсэн хоёр үндсэн сэдвийг сонгож авах болсон бэ?
Нэгд, Монголын өсвөр үеийнхэн бэлгийн идэвхтэй амьдралтай байна. 13-17 насны өсвөр үеийнхний 15% нь бэлгийн хавьталд орж үзсэн, тэдгээрийн 55% нь сүүлийн бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн нь Дэлхийн сургуульд суурилсан сурагчийн эрүүл мэндийн судалгааны 2013 оны тайлангаас харж болохоор байна.
Түүнээс гадна 2013 онд хийгдсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас харахад 15-24 насныхны хувьд эрэгтэйчүүдийн 57%, эмэгтэйчүүдийн 46% нь сүүлийн 12 сард бэлгийн хавьталд орсон гэсэн судалгаа гарсан.
Мөн насны эрэгтэйчүүдийн 13% эмэгтэйчүүдийн 1% нь бэлгийн олон хавьтагчтай бөгөөд тэдний 69% нь л сүүлийн бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэсэн гэсэн дүн гарсан.
Хоёрт, Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байна. 2013 оны Дэлхийн сургуульд суурилсан сурагчийн эрүүл мэндийн судалгаанд 13-17 насны өсвөр үеийнхний 23% нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6% нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн тоо баримт байгаа нь Зүүн өмнөд ази, номхон далайн бүсийн орнууд дундаа бараг хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
- Үйл ажиллагааны төгсгөлд өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төрийн бодлогод хэрхэн тусгах вэ?
Монгол улсын засгийн газар 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулсны зэрэгцээ дээрх асуудлуудыг хамруулсан нэлээд тооны Үндэсний хөтөлбөр, бодлогын бусад баримт бичгүүдийг боловсруулж байна.
Тухайлбал, одоо боловсруулж байгаа Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих Үндэсний хөтөлбөр, саяхан батлагдсан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөр зэргийг дурдаж болно. НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой бүхий л бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллахад бид бэлэн байна.
-Ярилцсанд баярлалаа.