С.Бямбацогт сайд казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав


2017-03-20 15:31 GMT+8

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Наурыз баярыг тохиолдуулан хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж байгаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад ШШГЕГ, ЦЕГ, ХСИС, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, УБОӨЕГ, ХХЕГ-т ажиллаж байгаа албан хаагчдын төлөөлөл хүрэлцэн ирэв.

ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйлдвэрийн дарга Ш.Мурат хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд салбарынхаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан анхных нь энэ үйл явдал болж байна. Биднийг ийнхүү хүлээн авч уулзсанд сэтгэл өндөр байна” гэсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 189 санал өгсөн байна.

Дээшээ