АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Бээжинд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр улсын харилцааг сайжруулахыг хүсч байгаа талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинд уламжилсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп БНХАУ-д хийх айлчлалаа тэсэн ядан хүлээж байгаа талаар ч мэдэгдсэн байна.
Рэкс Тиллерсоны Зүүн Азийн орнуудад хийж буй айлчлал ийнхүү Бээжинд хийсэн айлчлалаар дуусгавар болж байгаа юм.
Хятадын удирдагч Си Зиньпин Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсоныг Бээжингийн Ардын Их Танхимд хүлээн авсан байна.
Си Зиньпин энэхүү уулзалт нь хоёр орны харилцаанд дэвшил болж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр Тиллерсонд хандаж, “Та Америк-Хятадын харилцаа нөхөрсөг байхаас өөр аргагүй гэж хэлж байсан. Би энэ үгийг тань маш их үнэлж байна” хэмээн мэдэгджээ. Си Зиньпин Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамптай хэд хэдэн удаа холбогдсон талаараа дурдаж, “Хоёр улсын харилцаанд шинэ эрин үе ирнэ гэж итгэж байна” хэмээжээ.
Нөгөө талаас Ерөнхийлөгч Трамп “хоёр улсын харилцааг маш ихээр үнэлж байгаа” талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон хэлсэн байна.
Умард Солонгосын пуужингийн туршилт болон цөмийн хөтөлбөр, Тайванийн байр суурь зэрэг сэдвүүд уулзалт дээр дурдагдаагүй байна.
Вашингтоны зүгээс Умард Солонгосын худалдааны гол хамтрагч болох Бээжин нөлөөгөө ашиглан Умард Солонгосын зэр зэвсгийн хөтөлбөрүүдийг хязгаарлахыг хүсдэг нь нууц биш юм.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудаснаа, “Умард Солонгос маш муухай авирлаж байна. Тэд АНУ-тай олон жилийн турш “тоглож” байна. Хятад бидэнд өчүүхэн л тус хүргэсэн” хэмээн бичсэн билээ.
Ирэх сард Хятадын удирдагч Си Зиньпин АНУ-д албан ёсны айлчлалаа хийхээр төлөвлөөд байгаа аж.
Ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Бээжин юанийн үнэ цэнийг хиймлээр бууруулж, Америкийн бараануудын зах зээлд өрсөлдөх чадварыг муутгасан хэмээн буруутгаж байсан ба өнгөрсөн арванхоёрдугаар сард тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй утсаар холбогдсон зэрэг нь Вашингтон-Бээжингийн харилцаанд сэв суулгасан юм.
Гэсэн хэдий ч удалгүй Трамп Хятадын “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч, хүндэлж байгаагаа илэрхийлсэн билээ.
Ажиглагчдын үзэж байгаагаар эдийн засаг нь нягт холбоотой, дэлхийн том гүрнүүд хоорондоо зөрчилдөх нь хэн хэндээ ашиггүй аж.