Өнгөрсөн жил байгуулагдсан Канадын Maritime Launch Services/MLS/ хувийн компани 304 сая ам. долларын өртөг бүхий сансрын нислэгийн буудлыг 2020 он гэхэд дуусгана гэж мэдэгдлээ. Энэхүү буудал нь Канадын анхны сансрын нислэгийн буудал болох бөгөөд Нова Скошад барих аж.
Нийт зардлын 148 сая ам. долларыг MLS компани гаргах юм. Америкийн хэд хэдэн компаниудтай хамтран бүтээх энэ байгууламж ашиглалтад орсноор Канадын нутаг дэвсгэрээс харилцаа холбооны хиймэл дагуул тэргүүтэй олон зүйлийг хөөргөх нөхцөл бүрдэнэ.
Урьдчилсан тооцоогоор нислэг бүр 60 сая ам. доллар болох бөгөөд 2022 он гэхэд жилд найман пуужин хөөргөхөөр төлөвлөжээ. Ихэнх нислэгт Украйны Циклон 4М пуужинг ашиглахаар болсон аж.
Одоогийн байдлаар Канадын сансар судлалын агентлаг энэхүү хөөргөх тавцанг ашиглах эсэх нь тодорхойгүй бөгөөд хэрвээ ашиглах эрхтэй болбол өөрсдийн пуужингаа Америкийн Виржиниа руу зөөх шаардлагагүй болох юм.
Гэхдээ MLS эхний ээлжид бүтээн байгуулалтын ажлыг эхлэх зөвшөөрөл авах ёстой учраас засгийн газар болон мужийн зөвшөөрлийг авахаар хүлээж байгаа аж.