Манай улсад үр шилжүүлэн суулгах шинэ төв хаалгаа нээлээ. БНСУ-ын эмэгтэйчүүд, үргүйдлийн их эмч, анагаах ухааны доктор Бом Чэ Чой “Mon CL fertility center” эмнэлгээ Улаанбаатар хотод байгуулав.
Тэрбээр БНСУ-ын Жусон анагаахын их сургуулийг төгсөж, Харвардын их сургуулийн Брихам эмэгтэйчүүдийн эмнэлгийн үргүйдлийн тасагт докторын зэрэг хамгаалжээ. 1993-2000 онд Сонгюнгуан их сургуулийн харьяа Самсунг Жейл эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт доктор эмчээр ажиллаж байсан. 2000 онд CL эмнэлгээ үүсгэн байгуулж, судалгаанд тулгуурласан нөхөн үржихүйн болон үргүйдлийн эмнэлгийг ажиллуулж байгаа аж.
Бом Чэ Чой доктор 2010 оноос манай улсын ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж, энэ хугацаанд Монголын 350 гаруй гэр бүлийн үргүйдлийн асуудлыг шийдвэрлэжээ. Тэр үеэс Монголын эмч мэргэжилтэн болон үргүйдлийн асуудалтай иргэдтэй ойртон судалгаа хийж, эмчилгээгээ эхэлсэн байна.
Тэрбээр 2016 оноос өөрийн эмнэлгийн салбарыг Монголд байгуулахаар ажиллаж, энэ оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Хоёууд 12 сар болон түүнээс дээш хугацаанд хамгаалалтгүй, тогтмол бэлгийн харьцаанд байхад жирэмслэхгүй бол үргүйдэл гэж тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд хотжилт, агаарын бохирдол, хүн амын эрүүл мэндийн байдал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан үргүйдэл ихэссээр байна гэж мэргэжлийн эмч хэлэв.
Тус эмнэлэг БНСУ-ын CLWH эмнэлгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг Монголд нэвтрүүлж, үр шилжүүлэх бэлтгэл ажлаас эхлээд хүүхдээ өлгийдэн авах хүртэлх бүх оношлогоо эмчилгээг Монголдоо хийх боломж бүрджээ.