Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн таван сарын турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Тэмцээнд 12 аймгийн залуус ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Баруун бүсийн аварга Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Зүүн бүсийн аварга Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” баг финалд шалгарав.
Аваргын төлөөх цувралын эхний тоглолтод Сүхбаатар хожсон. Хоёр дахь тоглолтоос хойш Архангайчууд өрсөлдөгчдөө боломж олгосонгүй. Тэд цувралыг 3-1 болгон тэргүүлж байлаа. Тав дахь тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Эхний хагас тэнцүүхэн дууслаа. Гуравдугаар үед Архангай бага зэрэг давамгайлсан ч Сүхбаатар амар бууж өгөх учраа биш гэдгээ харуулан оноог холдуулахгүй байлаа. Тоглолтын тооны харьцаа тун ойрхон явсаар дөрөвдүгээр үед өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, нутгаа дэмжиж буй хөгжөөн дэмжигчид багаа уухайлан дэмжиж байв.
Шийдвэрлэх үед Архангай аймгийн хамгаалагч Э.Дорж-Арилд хоёр ч удаа бөмбөг тасалж, Роберт Тюрнер алсын зайн шидэлтээ байнд нь тусган Архангай “Алтан Дорнодын Дайчид” өрсөлдөгчөө 96.92-оор буулган авлаа.
Ийнхүү Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид” цувралд 4-1-ээр илүүрхэн Үндэсний аваргаар тодорлоо. Тус тоглолтод Архангайгаас О.Энхбаатар 22 оноо, 10 самбар, М.Хэммондс 17 оноо, 8 самбар, Р.Тюрнер 15 оноо, 7 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн байна. Сүхбаатараас Карл Блэйр 24 оноо, 10 самбар, Э.Дөлгөөн 24 оноо, 14 самбар авсан бол М.Харрис 14 оноо, 10 самбар, Золбаяр 10 оноотой тоглолтыг өндөрлүүлэв.
Үндэсний лигт анх удаа БНАСАУ-ын тоглогчид оролцсон нь Монголын сагсан бөмбөгт түүхэн үйл явдал болжээ.
Финалын үнэ цэнэтэй тоглогчоор цувралын турш онцгой тоглолт үзүүлсэн Роберт Тюрнер тодорсон юм.
2016-2017 оны Үндэсний лигийн Бэлэгдлийн гарааны эрэгтэй таван тоглогч:
1.Carl Blair Холбон тоглогч /Сүхбаатар/
2.Ким Чол Мионг Шилдэг хамгаалагч /Архангай/
3. Э.Дөлгөөн Шилдэг довтлогч /Сүхбаатар/
4.Д.Гантулга Шилдэг хүчний довтлогч /Эрдэнэт Икон/
5.О.Энхбаатар Шилдэг төвийн тоглогч /Архангай/.