“Дархан Бурхантын Буганууд” баг түрүүллээ


2017-03-20 14:30 GMT+8

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн аваргаар “Дархан Бурхантын Буганууд” баг тодорлоо.

Эмэгтэйчүүдийн аваргын төлөө УИХ-ын гишүүн Б.Жавхлан эзэнтэй “Дархан Бурхантын Буганууд”, Архангай аймгийн “Архангай Ондилт” багууд учраа таарсан.

Хоёр багийн эхний тоглолтод Дархан хожсон. Харин хоёр дахь тоглолт тун өрсөлдөөнтэй болсон бөгөөд тоглолтын эхнээс багууд хамгаалалт довтолгоо нямбай хийж байсан юм. “Дархан Бурхантын Буганууд” эцсийн мөчид өрсөлдөгчөө 55:52-оор буулган авч, 2-0-ээр цувралд илүүрхэн үндэсний аваргаар тодорлоо. 

Финалын Үнэ Цэнэтэй тоглогчоор ОУХМ Д.Ганзул шалгарсан гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Эмэгтэй шилдгүүдээр
1.М.Булбул Шилдэг холбон тоглогч /Завхан Этүгэн/
2.Иштаяа Шилдэг хамгаалагч /Архангай/
3.Баянжаргал Шилдэг довтлогч /Архангай/
4.Б.Алтанзаяа Шилдэг хүчний довтлогч /Дорноговь/
5.Мөнхсувд Шилдэг төвийн тоглогч /Дархан Бурхантын Буганууд/ тус тус тодорлоо.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль 39 хоногийн дараа болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлохоор заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй. Иймд УИХ 65-аас доошгүй хоног гэсэн хугацааг өөрчлөхөөр зэхэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг асуух ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт зохион байгуулах нь зөв үү?
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ