"Номоо солилцъё" өдөрлөг дөрөвдүгээр сарын 1-нд болно

А.Мишээл GoGo.mn

2017-03-20 15:50 GMT+8

Сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай  "Номоо солилцъё" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 1-ний 12:00–13:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачилсан энэхүү үйл ажиллагааг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай болсон бөгөөд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.

Иргэд түүнчлэн Номоо солилцъё фэйсбүүк группт нэгдэн номоо солилцож, мөн тус өдөрлөгт оролцож, уншсан номоо бусадтай хуваалцаж, уншихыг хүссэн номоо олж авах боломжтой юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3270 санал өгсөн байна.

Дээшээ