“Монголын геологи хайгуул” есдүгээр чуулга уулзалт Корпорэйт зочид буудалд эхэллээ.Ес дэх удаа болж буй хурлыг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм.
Энэ жилийн чуулга уулзалтад уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд оролцон, эрдэс баялгийн салбарт баримтлах Засгийн газрын бодлого, эрх зүйн орчныг танилцуулна. Мөн ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хөрөнгө оруулагч нарт төслөө танилцуулах юм байна.
Корпорэйт конвэншн төвд болж буй уулзалтын үеэр геологи, уул уурхайн салбарт ажилладаг ААН-үүдийн үзэсгэлэнг гаргадаг. Мөн “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулна. “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” гэсэн төрлүүдээр шилдэг зургуудыг шалгаруулах аж.
“Монголын Геологи, Хайгуул 2017” уулзалтын хүрээнд:
- Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
- Ашигт малтмалын ордын хайгуул,
- Уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга,
- Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
- Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
- Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
- “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
- “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
- Мэргэшүүлэх сургалт
- “Цэцээ гүн” спорт, гео-аялал зэрэг олон арга хэмжээ болно.