"ORSAY" брэнд хавар, зуны шинэ коллекцио танилцуулж байна

Бизнес мэдээ

2017-03-21 09:08 GMT+8

ORSAY  – БҮСГҮЙ ТАНЫ ДЭГЖИН ХЭВ МАЯГ

Парис, Милан, Нью-Иорк  хотын түүх соёл, залуусын амьдралын хэв маяг, street style зэргээс сэдэвлэн ORSAY брэндийн 2017 оны Хавар, Зуны шинэ коллекциудыг бүтээжээ.

Энэхүү коллекци нь оргилуун, дэврүүн хүсэл тэмүүллийг илэрхийлэхүйц чамин, дэгжин бөгөөд түүнийгээ уран хатгамалаар чимж өгсөн нь бүсгүй таны ялдам дүр төрхийг улам тодотгож өгөх болно. Энэ хавар зуны коллекцид судалтай, торон загварууд багтахаас гадна хувцасны материалыг хольж өмсөх зэрэг өвөрмөц чиг хандлагууд давамгайлж байгаа нь илүү сонирхолтой байх нь дамжиггүй. Өнгөний хувьд завсарын өнгөнүүд, хөх, час улаан, ягаан, шар болон цэрэг ногоон өнгөнүүд давамгайлж таньд илүү эрч хүчийг мэдрүүлэх болно.   

Бүсгүй та Orsay брэндийн Хавар, зуны коллекциос худалдан авахыг хүсвэл тус брэндийн Ази дахь хамгийн анхны салбар буюу 3-р хороололд байрлах дэлгүүрт зочлон очоорой. 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.facebook.com/OrsayMongol хаягаар зочлоорой.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та долоон сарын 9-ний ням гарагт болох дахин санал хураалтад оролцох уу?
Нийт 523 санал өгсөн байна.

Дээшээ