Аварга цолоо хамгаалахаар хүч үзэж буй Кливленд Кавалирс багийн хүчний довтлогч өнөөдөр бэртжээ.
Кливленд Кавалирс багийн довтлогч Тристан Томпсон өнөө өглөө Лос Анжэлэс Лэйкэрс багийн эсрэг хийсэн тоглолтод нүүрэн хэсэгтээ хүчтэй цохиулж бэртсэн байна. Тэрээр самбараас бөмбөг авахаар тэмцэх үедээ эсрэг багийн Жулуис Рандлтай мөргөлдөж ийнхүү бэртсэн аж.
Томпсон 2011 оны драфтаар орж ирж эхний жилдээ 66 тоглолтын 60-д нь тоглосон бөгөөд түүнээс хойш 4 улиралд нэг ч тоглолтыг өнжөөгүй юм.
Өнгөрсөн улирлын финалын цувралд Тристан Томпсон 10,3 оноо, 10,1 самбараас бөмбөг авалт дундажлаж багаа аваргын цом өргөхөд том тус хүргэсэн. Хэдийгээр Тристан Томпсоны бэртэл хүнд биш ч гэлээ хэд хэдэн тоглолт тоглохгүй байж магадгүй байна. Тиймээс Тайрон Луй дасгалжуулагч түүний оронд Чанни Фрайг гарааны бүрэлдэхүүнд гаргаж магадгүй. Мөн түүнээс гадна Кливленд Кавалирс баг 2 жил орчим сагсанбөмбөг тоглоогүй Ларри Сандэрстай гэрээ байгуулсан.
Түүнийг улирал дуустал хөгжлийн лигийн Кэнтон Чарж багт тоглуулж байгаад плэй оффын үеэр Кавалирсд дуудах төлөвлөгөөтэй байсан юм. Харин Томпсоны бэртлээс хамаарч Ларри Сандэрсийг төлөвлөгөөнөөс эрт багтаа дуудаж магадгүй юм.
Эх сурвалж: SPS