Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг барилгын хоёрдугаар давхарт гал гарсан байна.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Засгийн газрын XI байрны хоёрдугаар давхрын хурлын танхимд гал гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт хүлээн авсны дагуу гал түймэр унтраах аврах 10 дугаар бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг унтраасан. Гал түймэрт өртөж, ямар нэг байдлаар бэртэж, гэмтсэн, угаартсан хүн байхгүй. Одоогийн байдлаар түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээчид ажиллаж байна" гэлээ.