Японы Ога хотын бага сургуулийн хүүхдүүд багштайгаа хамт гадаа тоглож байтал гэнэт аюулын дуут дохио хангинав.
Дохио дуугармагц багш хүүхдүүдийн хамтаар бүгд газар суун, дараагийн зааварчилгааг хүлээнэ. “Энэ бол сургалт” хэмээн чанга яригчаар хэлэх дуу арлын хот даяар цуурайтна.
“Пуужинг хөөргөсөн байна.” гэж хэлэхэд сургуулийнхан бүгд гадаах талбайгаас сургуулийн биеийн тамирын танхим руу гүйн орцгооно. Танхимд эгнэн суусан хүүхдүүдийн хамт сайн дурын ажилчид мөн сууцгаана.
Умард Солонгосоос пуужин хөөргөсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар явуулсан анхны сургалт ийнхүү болж үргэлжилж байна.
“Пуужин Огагийн эргээс 20 км зайд, Япон улсын эзэмшлийн усанд уналаа. Гарсан хохирол тодорхойгүй байгаа учраас бүгд танхимдаа үлдэнэ үү.” хэмээн чанга яригчаар дахин мэдээлэв.
Сургуулилтын төгсгөлд Японы засгийн газрын төлөөлөгч оролцсон бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлсэн ч хэлсэн үгэндээ Умард Солонгосын талаар ганц ч үг дурдсангүй. Японы сайд нарын танхимын зөвлөх Ацүши Одани, “Японы засгийн газар бусад улс пуужин битгий харваасай гэсэн үүднээс бусад улстай найрсаг байхыг хичээж байна. Хэрэв тэд пуужин харвавал дотоодын батлан хамгаалахын хүч тус пуужинг устгахыг хичээнэ” хэмээн анхны сургуулилтад оролцогчдод хандан үг хэлэв.
Баллистик пуужингийн аюулын хувьд Япон юу ч хийж чадахгүй улс биш юм. Энэ сарын эхээр АНУ, Япон болон БНСУ-ын пуужин устгагч усан онгоцнууд тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийсэн билээ. Эдгээр усан онгоцнууд дээр пуужин устгах “Эгис” систем ажилладаг бөгөөд энэ нь пуужингийн аюулыг эрт илрүүлдэг аж.
Түүнчлэн эдгээр усан онгоцнууд пуужинг хөөргөсөн даруйд устгах эсвэл бусад онгоцнуудад пуужингийн туулах замын талаар урьдчилж мэдээлэх чадвартай аж.
Гэсэн хэдий ч Япон болон түүний холбоотнууд болох АНУ, БНСУ энэ сарын эхэнд Хойд Солонгосын хөөргөсөн дөрвөн пуужинг устгаж чадаагүй юм.
Токиогоос мэдээлснээр эдгээр дөрвөн пуужингийн гурав нь Ога арлаас 370 км зайд унасан аж.
НҮБ-аас Хойд Солонгосыг цөмийн болон баллистик пуужингийн технологи боловсруулахыг хориглосон ч 2016 онд л гэхэд БНАСАУ цөмийн хоёр туршилт явуулж, 10 гаруй пуужин хөөргөсөн байна.