"LOTTE"-ийн үүсгэн байгуулагчийг хүүхдүүдийнх нь хамт шүүнэ

BloombergTV.mn

2017-03-20 17:55 GMT+8
"Lotte" группийн үүсгэн байгуулагч Шин Гёг Ху болон түүний гурван хүүхдийн шүүх хурал болох гэж байна

БНСУ-ын "Lotte" группийн үүсгэн байгуулагч Шин Гёг Ху болон түүний гурван хүүхдийн шүүх хурал болох гэж байна. Сөүл хотын Дүүргийн төв шүүх орон нутгийн цагаар даваа гарагийн 14.00 цагт шүүх хурлыг зохион байгуулахаар зарлажээ. Өнгөрсөн оны аравдугаар сард тэднийг 280 тэрбум вон хууль бус аргаар шамшигдуулсан, татвараас зайлсхийсэн гэж үзсэн юм.

Үүнийг БНСУ-ын томоохон нээлттэй компаниудын нэгний үүсгэн байгуулагч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан томоохон хэрэг гэж үзэж байна. Энэхүү шүүх хурал нь тэдний хамтдаа оролцож буй анхны шүүх хурал болж байгаа ба энэ үеэр тэднийг тус компанийн өмч хөрөнгийг шамшигдуулж өнгөрсөн онд 81 тэрбум ам.долларын орлого олсон эсэхийг тогтоох юм байна.

"Lotte" группийн үүсгэн байгуулагч Шин Гёг Ху удирдлагын үүргээ шилжүүлсэн бол түүний хоёр хүү группийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, охин Шин Ён Жаг итгэл алдан их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр өнгөрсөн нэгдүгээр сард шийтгэсэн зэрэг үйл явдал тэдний гэр бүлд сүүлийн хагас жил гаруйн хугацаанд тохиолдоод байна.

Б. Ариунболд

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3636 санал өгсөн байна.

Дээшээ