Нэг хүүхдэд дунджаар 436 мянган төгрөгийн эмийн зардал ногдож байна Тонгочин тоглодог насандаа эмнэлгийн бүгчим өрөөнд дусал залгуулж, ээж аавынхаа өвөр дээр өвчиндөө шаналан хэвтэх хүүхдүүдийг эгцэлж харах ч хэцүү.
Тоглоомынхоо хойноос гүйж яваад халуун тогоотой усанд түлэгдсэн гурван настай охин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтээд зургаа хонож байна. Түүний ээж Б.Уянга үүнд өөрийгөө буруутган, эмнэлэгт охиноо сахих хугацаанд сэтгэл нь хямарч, нойргүй шахуу хэд хоножээ. Тэд Сэлэнгэ аймгаас хотод ирсэн даруйдаа эхний өдөр охиныхоо эмчилгээнд 100 мянга гаруй төгрөг өгсөн аж. Хэдийгээр ор үнэгүй, улсын төсвөөс эмийг нь даадаг ч зардал үүгээр тогтохгүй нь ойлгомжтой.
Импортын халуун тогоотой хоол, цайнд түлэгдсэн хүүхдүүд ихэнхдээ 40-өөс дээш хувиар түлэгддэг учир бяцхан үрсийн аминд хүрэх хамгийн эрсдэлтэй ажээ. Түүнчлэн доороо суурьтай тул гэр хорооллын айлууд ихэнхдээ газар тавьдаг нь бага насны хүүхдүүдийн түлэгдэх том шалтгаан болдог.
Б. Баярмаа
.