Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ маргааш Д.Сүхбаатарын талбайд болно.
Үүнтэй холбоотойгоор талбайн урд талын автомашины зогсоолыг арга хэмжээ дуусах хүртэл түр хугацаанд хаахаар болжээ.
Иймээс иргэд тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг ойр орчмын зогсоолд байршуулах боломжтой юм.
Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх тул иргэд зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.