Казах түмний соёл, ёс заншлыг сурталчлах өдөрлөг боллоо


2017-03-21 08:30 GMT+8

Байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрж, өвс ногоо соёолж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг казах түмний уламжлалт цэнгүүн Наурыз баяр энэ сарын 22-нд болно.

Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо "Казах ёс заншлыг сурталчлах" өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгт зориулан Монголын залуучуудын холбооны өмнөх талбайд хээ хуар, гар хатгамлаар чимсэн казах үндэсний гэрийг барьжээ. Хүрэлцэн ирсэн зочдыг Наурыз көже буюу баярын тусгай зоог, боорцог, цагаан идээгээр дайлсан юм.

Мөн казах ардын дуу, домборын аялгуугаар ая дууны мэндчилгээ өргөхөөс гадна бүргэд хэрхэн сургадаг талаар зочид, төлөөлөгчдөд сонирхуулав.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 221 санал өгсөн байна.

Дээшээ