Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Уг замыг барих концессын гэрээг 2015 оны зургаадугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт өртгийг 76.9 сая ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тусгажээ.
Гэрээгээр хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017-2019 онд хийх, автозамыг 2017 оны есдүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар тохирсон байна. Гэвч “Эрдэнэ зам” ХХК тус төсөлд оролцохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээлж, концессын давхар гэрээ байгуулжээ. Одоо хоёр компанийн хооронд маргаан үүсэж, шүүхийн шатанд яваа аж.
Иймд Засгийн газрын хуралдаанаас Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд оролцохоор байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг цуцалж, маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад үүрэг болголоо.
Мөн тус чиглэлийн замын төсөлд оролцохоор “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг шинээр сонгох, дүгнэлтийг хамт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.