Америкийн тэрбумтан, сайн үйлстэн Девид Рокфеллер 101 насандаа таалал төгссөн тухай Рокфеллерийн гэр бүлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Стандарт Ойлыг үүсгэн байгуулагчдын нэг Жонн Рокфеллерийн ач нараас ганцаараа үлдээд байсан тэрээр гэр бүлийн бизнес болон буяны үйл ажиллагааг удирдан явуулдаг байжээ.
Жонн Рокфеллер нь 19-р зуунд Стандарт Ойл компанийг үүсгэн байгуулж, дэлхийн анхны долларын тэрбумтан болж байсан түүхтэй. Тийм ч учраас түүний удмынхан Америкийн хамгийн баян төдийгүй хамгийн хүчирхэг хүмүүс болжээ.
Рокфеллерийн гэр бүл Америкийн иргэний дайнаас хойш хөрөнгө хуримтлуулж байгаа бөгөөд тэднийг тухайн үед нь хүний үнэргүй, ичгүүр сонжуургүй гэж хараадаг нэг хэсэг байхад Америк мөрөөдлийг жинхэнэ утгаар нь биелүүлсэн гэж бишрэх нэгэн ч байдаг байлаа.
Девид Рокфеллерийн хувьд улс төрд биечлэн оролцож байгаагүй ч хоёр ах нь засгийн газарт ажиллаж байсан аж. Тэрээр 1936 онд Харвардын их сургуулийг төгсөж, 1940 онд Чикагогийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалжээ.
Сувдан эргийг Япончууд бөмбөгдсөнөөс таван сарын дараа Девид Рокфеллер Нэгдсэн улсын Армид бүртгүүлж Хойд Африк болон Францад алба хаагаад 1945 онд халагдахдаа ахмад цолтой болсон байв.
Ингээд хоёрдугаар дайнд биеэрээ оролцсон Рокфеллер 1946 онд буюу эх орондоо эргэж ирээд нэг жилийн дараа Chase National Bank-д мэргэжлийн дагуу ажиллаж эхэлжээ. Харин зургаан жилийн дараа гэхэд банкныхаа дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг болж 1955 онд Chase National банкыг Манхеттений банктай нэгтгэх ажлыг гардан зохион байгуулж 1969 онд банкны гүйцэтгэх захирал болсон юм.
Өөрийн удмынхны нэгэн адил ялангуяа өвөг эцэг Жонн Девидсон Рокфеллерийн замаар анагаах ухаан, шинжлэх ухаан, боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулж байсны дотор Харвардын их сургуульд 2008 онд 100 сая ам. долларын хандив өргөж байсан нь багтдаг.
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хамгийн олон зүрхний мэс засалд орсон хүн магадгүй Девид Рокфеллер байх. Хагалгаа тус бүр дунджаар нэг сая ам. доллартой тэнцдэг төдийгүй донор олдох магадлал багатай учир жилд ердөө 5000 хүрэхгүй хүн ийм хагалгаанд ордог.
Дээрээс нь хагалгаанаас хойш таван жил хүртэл амьдрах магадлал эрэгтэйчүүдийн хувьд 73,2 хувьтай тэнцдэг аж.
1976 онд автомашины осолд орж зүрхний шигдээстэй болсноор Девид анх зүрхээ солиулж байжээ. Харин түүнээс хойш таван удаа солиулсны сүүлийнх нь өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард болсон юм.