БНСУ-ын Элчин сайдын яаманд хандан тус улсад зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийн тоо 2015 онд 55 мянга байсан бол 2016 онд 67 мянга болж өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл өдөртөө 600 гаруй визний хүсэлт ирж байгаагаас үзэхэд энэ онд 100 мянгад хүрэх хандлагатай байгаа талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх И Жэ Юу мэдээллээ.
Түүний мэдээлснээр виз авсан иргэд визний хугацаа хэтрүүлэх буюу харлах тохиолдол ихэсжээ. Тухайлбал, 2015 онд 2500 орчим хүн визний хугацаа хэтрүүлсэн бол 2016 онд энэ тоо 2000-д хүрсэн гэсэн албан мэдээллийг өглөө. БНСУ-д Монголоос ажиллах хүч илгээх Засгийн газар хоорондын гэрээг шинэчлэн байгуулсны дүнд тус улсыг зорьж ажил эрхлэх сонирхолтой монголчуудын тоо нэмэгдсээр байгаа аж.
Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд гадагшаа ажиллах хүчин гаргахыг дэмжих асуудал багтаж байна. Ойрын хугацаанд энэ чиглэлд Японтой хамтрах хүлээлттэй байгаа юм. Дадлагажигч хүлээж авахтай холбоотой хуулийн төсөл болон Япон, Монголын Засгийн газар хоорондын хамтран ажиллах санамж бичиг байгуулаагүй зэрэг хүчин зүйлээс хамаарч хойшлогдоод байна.
Энэ чиглэлд хамтран ажиллах чиглэлийн уулзалтууд хийгдэж эхэлнэ гэж найдаж байгаагаа Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока онцолж байна. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 47.2 мянга болжээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2016 оны мөн үеэс 2.9 хувиар, сарын өмнөхөөс 0.5 хувиар буурсан байна. Ажил олгогчоос нийт 5900 ажлын байрны захиалга ирүүлснээс 2332 иргэнийг эдгээр ажлын байранд зуучлан оруулжээ. Ажлын байрны ашиглалт 39.5 хувьтай байгаа ажээ.
Т. Элиса