Оны эхний хоёр сарын байдлаар Нийгмийн даатгалын сангийн орлого 304.5 тэрбум төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 26.5 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Нийгмийн даатгалын сангийн орлогын 73.6 хувийг Тэтгэврийн даатгалын сан, 13 хувийг Эрүүл мэндийн даатгалын сан бүрдүүлсэн байна.
Тэтгэврийн даатгалын сангийн орлого жилийн өмнөхөөс 34 хувиар өссөн бол Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 6.3 хувиар буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зарлага нь 11.9 хувиар өсөж, 296.3 тэрбум төгрөг болжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 10.5 хувиар,
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 14.2 хувиар, Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 55.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Үүнээс гадна оны эхний хоёр сарын байдлаар нийт 162.6 мянган хүнд 20.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна.
Харин тэтгэвэр, тэтгэмж хүлээж авсан хүмүүсийн тоо жилийн өмнөхөөс 7.8 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 204.9 мянган хүн хамрагдсаны 81.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд байсан байна.
Т. Элиса