АНУ руу зорчих иргэдийг тээшиндээ цахилгаан хэрэгсэл авч явахыг найман орны арван нисэх онгоцны буудал хориглох гэнэ.
Ойрхи Дорнод болон Африкийн хэд хэдэн улсын агаарын тээврийн компаниуд АНУ руу зорчих иргэдийг тээшиндээ зөөврийн компьютер, таблет зэрэг цахилгаан төхөөрөмж авч явж байгаа эсэхийг шалгадаг болох аж.
Аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байгаа ба мягмар гараг гэхэд олон нийтэд албан ёсоор зарлах гэнэ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын хэлтэс энэ асуудалд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна. Тус хэлтсийн салбар болох Тээврийн аюулгүй байдлын газар мөн л тайлбар хийхээс татгалзсан байна.
Чухам ямар агаарын тээврийн компаниуд уг шийдвэрийг дагах нь одоогоор тодорхойгүй байна. CNN агентлагийн мэдээлж байгаагаар Йорданийн Рояал Йорданиан Эйрлайнз компани өнгөрсөн даваа гарагт АНУ руу болон АНУ-аас ирж байгаа зорчигчдын биедээ болон тээшиндээ авч явдаг ихэнх цахилгаан хэрэгслүүдийг хориглоно гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэ мягмар гарагаас эхлэн тус компанийн онгоцонд зөвхөн гар утас болон эмчилгээний төхөөрөмж авч орохыг зөвшөөрөх ба бусад цахилгаан төхөөрөмж авч явахыг хатуу хориглох аж.
Түүнчлэн зөөврийн компьютер, таблет, DVD тоглуулагч, электрон тоглоом зэргийг тээштэй хамт шалгах аж. Энэ нь тус компанийн Нью Йорк, Чикаго, Детройт болон Монреал чиглэлийн нислэгт хамаарах гэнэ.
Ассошиэйтэд Пресс агентлагийн мэдээлж байгаагаар Америкийн Дотоодын Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жон Келли өнгөрсөн амралтын өдрүүдэд конгрессийн гишүүдийг цуглуулж, цахилгаан төхөөрөмжүүдийн хоригийн талаар танилцуулжээ.
Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар энэхүү хоригийг хэлэлцээд нилээн хэдэн долоо хоног өнгөрсөн гэнэ.
Эх сурвалж: BBC