Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Энэ жилийн тухайд “Сонгодог жүжгийн өдрүүд” гуравдугаар сарын 06-наас 30-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 27-ны өдөр дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг их тайзнаа тоглоно.
Мөн түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан ОХ-ны Бүгд Найрамдах Татарстан улсын Камалийн нэрэмжит Драмын театрын утга зохиол, драматургийн албаны дарга, “Алтан маск” наадмын шүүгч, театр судлаач, шүүмжлэгч Игламов Нияз Рауфовичийг урьж 28, 29-ний өдрүүдэд “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна.
“Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн уралдаан, “Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд” уралдаануудыг БСШУСЯам, Нийслэлийн боловсролын газар, СИУС-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд зарласан бөгөөд шалгаруулалтыг дөрөвдүгээр сард явуулна.
Гуравдугаар сарын 27-ны өдрийн 12.00 цагт УДЭТ-т хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Улсын драмын эрдмийн театр