УДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөр анхны бие даасан тоглолтоо хийнэ

А.Мишээл GoGo.mn

2017-03-21 11:50 GMT+8

УДБЭТ-ын дуучин Эрдэнэ–Очирын Мөнхтөр анхны бие даасан "LA MIA VOCE" уран бүтээлийн тоглолтоо маргааш 19:00 цагт УДБЭТ-ын тайзнаа хийх гэж байна.

Тэрбээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын олон авьяаслаг, чадалтай дуучидтай хамтран үндэсний болон дэлхийн сонгодог дуурьт тоглож, Монголын сонгодог урлагийн хөгжлийн төлөө нэгэн үеийн түүхийг бүтээлцэж яваа уран бүтээлч билээ.

Э.Мөнхтөр сонгодог урлагийн өндөр хэмжүүрт нийцсэн тоглолт хийж, сонгодог урлагийн гайхамшигт бүтээлүүдийг  Монголынхоо үзэгчдэд хүргэхээр зорьжээ.

Тоглолтод:

Ерөнхий найруулагч МУУГЗ Е.Сарантуяа
Тайзны ерөнхий зураач МУУГЗ Г.Ганбаатар
Ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү

УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга
АНУ-ын Чикаго хотын дуурийн театрийн дуучин Robert Cunningham
УДБЭТеатрын дэргэдэх КОНСОНАНС поп опера хамтлаг
УДБЭТеатрын төгөлдөр хуурч Б.Алунгоо
УДБЭТеатрын симфони найрал хөгжимчид
УДБЭТеатрын найрал дуучид оролцоно.

GoGo Facebook Хуудас
 
 
Импортын төмс хүнсний ногоог хориглох шаардлагатай юу?
Нийт 1285 санал өгсөн байна.

Дээшээ