Монголбанкны удирдлагууд өчигдөр /2017.03.20/ арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлагуудыг хүлээн авч, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийх активын үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, саналыг нь сонслоо.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргахаас өмнө Монголбанк арилжааны банкуудад активын үнэлгээ хийх олон улсын компанийн сонгон шалгаруулалт эхлүүлэх үүрэг хүлээж буй.
Монголбанкнаас активын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг урьдчилсан байдлаар эхлүүлжээ. Төлөвлөгөө ёсоор энэ онд багтан бүх арилжааны банкинд активын үнэлгээг олон улсын үнэлгээний компани хийнэ. Уг үнэлгээний үр дүнгээс хамаарч банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд цаашид хийх ажлууд тодорхой болох юм.
Сонгон шалгаруулалтын зарыг удахгүй олон нийтэд хүргэх бөгөөд ингэснээр Монголбанкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг биелүүлнэ.