-Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдлын хувьд модны эрчим хүч ач холбогдол болон алсын харааны шинэ шатанд гарлаа-
Хүн төрөлхтний эрчим хүчний анхны эх үүсвэр нь ердөө л мод байв. Олон мянган жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн дулаацах, амьд үлдэх, хооллох гээд гол эх үүсвэр, гэрэл гэгээ нь мод болж байлаа. Харин эл байр сууриа XIX зууны дунд үеэс олборлох түлшинд алдсан. гэвч хөгжингүй орнууд нас бие гүйцсэн моддыг дахин тоож эхэлсэн нь өдгөө дэлхий дахинд цуурайтаж эхэллээ.
Түлшний мод нь ойн маш чухал бүтээгдэхүүн. Дэлхийн түлшний мод бэлтгэлийн хэмжээ нь үйлдвэрлэлийн зориулалтаас давсан үзүүлэлттэй байна. Түлшний мод болон модны нүүрс үйлдвэрлэл нь шилжилтийн үеийн эдийн засагтай улс орнууд хийгээд хөгжиж буй орнуудад модлог биомассын зонхилох хэрэглээ болж хувирав.
Харин хөгжингүй орнууд модыг цэвэр эрчим хүчний нэг хэмээн үзэн, төрийн бодлогоор дэмжиж эхэллээ. Сонирхолтой нь, сэргээгдэх эрчим хүчний салбарт мод, мод боловсруулж бэлтгэсэн түлшний хэрэглээ жин дарах болов. Хойд америк, Европын орнуудын цэвэр эрчим хүчинд өдгөө мод моодонд орж байна. аНУ-д л гэхэд био түлш ногоон эрчим хүчний 25 хувийг эзэлдэг нь усан цахилгаан станцын орон зайнаас давсан үзүүлэлт юм.
МОД ТӨВТЭЙ ЭРЧИМ ХҮЧ
Түүхэн талаасаа мод бол зөвхөн ойгоор баялаг улс орон, бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ байв. Харин технологийн дэвшил, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогын ачаар хэрэглээ нь улам тэлэх боллоо. Өнөөдөр уур амьс- галын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдлын хувьд модны эрчим хүч ач холбогдол болон алсын харааны шинэ шатанд гарав.
Модны эрчим хүч дор дурдсан нөхцөлийг хангасан үед цаг уурын хувьд саармаг нөлөөтэй, нийгмийн хувьд сэргээгдэх эрчим хүчний боломжит эх үүсвэр гэж тооцогддог. Тухайлж хэлбэл, тогтвортой менежменттэй нөөцөөс бэлтгэгдсэн мод. Зохих түлшний үзүүлэлтийг хангасан (усны агууламж, илчлэг, хэлбэр гэх мэт). ашигтай шаталттай буюу доторх болон гаднах ялгаралтыг бууруулсан. модны цуултыг дахин ашиглах, тохиромжтой материал ашиглах, эрчим хүчийг хэрэглэхийн өмнө дахин ашиглах ба дахин боловсруулах зэрэг юм
АНУ-д ногоон эрчим хүчний хэрэглээ усан цахилгаан станцын хэрэглээнээс давлаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй (FAO)-н байгууллагаас гаргасан тайлангаар модон бүтээгдэхүүний худалдаа жил ирэх бүр аажмаар саарсаар. Харин түлшний зориулалтаар хэрэглэж буй модны худалдаа 2015 онд зургаан жил дараалан өссөн үзүүлэлттэй. Уг өсөлтөд азийн хөгжиж буй эдийн засгуудын өсөлт, Хойд америкийн орон сууцны зах зээлийн сэргэлт, цаашлаад био эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилт нөлөөлжээ.
мод нь дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний гуравны нэгийг эзэлж байгаа нь цэнхэр гарагийн цэвэр эрчим хүч мод төвтэйг харуулж буй юм. Түлшний модыг өнөөдөр шууд болон шууд бусаар бэлтгэж эхэллээ. Нэг хэсэг нь ойгоос шууд авч түлдэг. Нөгөө хэсэг нь боловсруулсан болон үйлдвэрийн хаягдал модыг био түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн болгон хэрэглэж байна.
Ийм түлш нийт хэрэглээний 58 хувийг бүрдүүлдэг. Европын 56 орноос гадна аНУ, Канад, ОХУ, Хамтын нөхөрлөлийн орнуудад боловсруулсан түлшийг өргөн хэрэглэх болжээ. Харин нийт хэрэглээний 33 хувь нь ойгоос шууд бүрдэж байгаа бол дөрөв орчим хувийг тарьж ургуулсан, 5.4 хувийг зориулалт нь тодор- хойгүй хаягдал бүрдүүлж байна.
Орчин үед модны эрчим хүч нь ойн нөөц ихтэй, нүүрс түлдэг цахилгаан станцтай мөн модлог биомассыг түлшинд ашигладаг бүс нутагт хамгийн түрүүнд эдийн засгийн хувьд ашигтай байгаа юм. Хүн амын суурьшлын бүст харьцангуй ойр орших ойн нөөц ихтэй газар боломжийн тээврийн зардлаар дан биомассын эрчим хүчийг боловсруулах, эсвэл этанол үйлдвэрлэх байгууламж бий болгох боломжийг санал болгож яагаад болохгүй гэж.
ЭРГЭЛЗЭЭ
АНУ-ын Хойд Каролина муж улсад царс мод 20 метр өндөр ургаж, самраа өгөх хүртэл хагас зууныг элээнэ. Харин ингэж ургасан царс модыг Европын цахилгаан станцуудад түлш болгон ашиглахад хэдхэн секунд л зарцуулдаг. аварга том төхөөрөмжийн тусламжтай био түлш болж, атлантын далайг гатлан Их Британид очсон царс мод тус улсын цахилгааны хэрэглээний 10 хувийг хангадаг.
Атлантын хоёр эргийн хооронд био түлшний худалдаа ийнхүү тэлэх болсон нь эрдэмтэд, бодлого боловсруулагчид, бизнесийнхэн мод бол нүүрстөрөгчийн давхар ислийг хязгаарлах стратегийн түлш гэдгийг ойлгосны илрэл. мод бол нүүрс, байгалийн хийтэй адилтгах аргагүй ногоон эрчим хүч. Засгийн газрууд мод бол нүүрстөрөгчгүй цэвэр түлш гэж үзэн, татвар, худалдаа, байгаль орчинтой холбоотой хууль журмын хөнгөлөлт үзүүлж эхлэв.
Угаас байгаль хамгаалагчдын маргааны халуун сэдэв. Улс дамнасан хууль бус мод тээвэрлэлтийг өөхшүүлж, уур амьсгалын хамгаалагч гэгдэх ойн биологийн олон янз байдлыг үгүй болгох эх үндэс гэж үздэг нь ч бий. гэхдээ нөгөө талаар ойг тогтвортой ашиглах замаар модны биомассыг нэмэгдүүлэх нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна гэсэн эерэг байр суурь баримтлагчид хавьгүй олон байна.
ДЭМЖЛЭГ
Европчууд 2020 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийнхээ 20 хувийг ногоон болгох зорилтын тулах баганаар модыг сонгов. Их Британи, Бельги, Дани болон голланд зэрэг улс био түлшний зориулалттай цахилгаан станц барьж, нүүрсний цахилгаан станцаа модных болгон өөрчилж байна. ялангуяа Их Британид модыг сэргээгдэх эрчим хүчний гол өрсөлдөгч хэмээн өргөмжлөв. Тус улсын Хойд йоркширт байрлах био түлшний хамгийн том станцын хүчин чадал 4000 мегаватт.
Тэгвэл АНУ-ын зүүн өмнөд хэсгээс гарч буй модны экспорт 2016 онд 6.5 сая гаруй метр тонн байсныг холбогдох байгууллага нь тэмдэглэжээ. Энэ тоо 2021 он гэхэд есөн сая метр тонн болно гэсэн хүлээлттэй байна. Онцлох учиртай бас нэг зүйл гэвэл, мод нь яаралтай үед ашиглах нөөц түлшний үүрэг гүйцэтгэдэг. Нийгэм, эдийн засгийн аль ч түвшинд эдийн засгийн хүндрэл, байгалийн гамшиг, хурцадмал нөхцөл байдал, олборлох түлш- ний нийлүүлэлт хомстох үед түвэггүй орлуулах эрчим хүч бол мод.
Өнөөдөр дэлхийн хаана ч био түлшийг дэмжих нь бодлого боловсруулагчдын анхааралд багтжээ. япон, Өмнөд Солонгос сэргээгдэх эрчим хүчний квотоо хангахын тулд био түлшийг бодлогоор дэмжиж эхлэв. Энэ нь пеллетийн борлуулалт тэлэхэд нөлөөлж байгаа гэж шинжээчид үзжээ. Тэрчлэн өнгөрсөн оны сүүлчээр Европын комисс модон түлшний талаар баримтлах бодлогодоо бага зэргийн өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг нь 2030 он хүртэл сунгасан байна. Бодлогын түвшний эдгээр алхам нь дэлхийн хуурай газрын 31 хувийг эзлэх ойг ногоон эрчим хүчний эх үүсвэр мөн, эсэхээр өрнөж буй маргаанд цэг тавих биз ээ.
Тэгвэл монгол Улс ой, модны эрчим хүчинд холбогдох ямар асуудлуудыг судлах хэрэгтэй вэ? мэдээж ахуйн эрчим хүчний хэрэгцээнд зориулагдсан түлээний мод бэлтгэх үйл ажиллагааг тогтворжуулж нэмэгдүүлэх асуудал багтана. мөн хоол хийх болон халаалтын өндөр технологийн хийгээр ажилладаг төхөөрөмжийг ашиглах.
Хот суурин газрын бохирдлыг бууруулахын тулд унасан модыг эрчим хүчний хямд, агаар бохирдуулагч эрчим хүчний бусад эх үүсвэрийн оронд ашиглах. модны хэрэг- лээг нэмэгдүүлэх үүднээс аймаг сумын мод түлдэг аж үйлдвэрийн бойлерыг дэмжих. Өндөр чанарын, баталгаажсан нүүрс, түлшний мод үйлдвэрлэх орон нутгийн иргэд, хувийн хэвшлийг дэмжих. модонд суурилсан эрчим хүч болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэр- лэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг асуудал нэн тэргүүнд хөндөгдөх учиртай.
Ой бол байгалийн гоо үзэсгэ- лэн бүрэлдсэн гайхамшигт ертөнц төдийгүй агаар, ус, хөрсийг хамгаалагч нь. Сая гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээг хангаж ирсэн цэнхэр гарагийн ногоон “уушги” бол эрин үеийн түлшний эх булаг. Тиймээс ч олборлох түлшний мөчлөгт төгсгөл тавьж, ирээдүй- дээ энэ сэргээгдэх баялгаа хадгалахын тулд дэлхий ойн хэлмэрчид ногоон энергийн цуурайг , тэр дундаа өнөөдрийн тэмдэглэлт “Олон улсын ойн өдөр”-өөр түгээж байна.