Өнөөдөр дэлхин ойн өдөр. Энэ өдрийг дэлхий даяар ойн асуудлаар харилцан ярилцаж, харилцан ойлголцохоор “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэж байна. Ой бол агаар, ус, хөрсийг хамгаалагч, хүн төрөлхтөний эрчим хүчний хэрэглээг хангаж ирсэн цэнхэр гаригийн ногоон уушги юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2016 оны Үндэсний ойн тооллогын баримтад тулгуурлан ойн төлөв байдлыг үнэлэхэд Монгол орны ой өсөлт удаан, хөгширсөн, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогдсон.
Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох шаардлага тулгарч байна. УИХ-аас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна” гэж мэдээлээд, ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр жирийн иргэд, ойчдын хамтын ажиллагаа чухал хэмээн Дэлхийн ойн өдөрт зориулсан мэндчилгээндээ онцолжээ.