Samsung Siri-ийн өрсөлдөгчийг танилцууллаа

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-03-21 11:40 GMT+8

Samsung компани ухаалаг утасны салбарт олон зүйлээрээ Apple-ийн өмнө гишгэдэг. Гэхдээ нийт орлогын хэмжээгээр тэргүүлж чаддаггүй БНСУ-ын компани дижитал туслахаар мөн л Apple-ийн ард явдаг.
 
S Voice хэмээх амжилтгүй бүтээгдэхүүний оронд одоо Samsung Bixby хэмээх дижитал туслахыг хөгжүүлжээ. Шинэ системийг энэ сарын 29-ний өдөр танилцуулах Galaxy S8 загвартай хамт худалдаанд гаргана.
 
Apple-ийн Siri, Google-ийн туслахаас ялгарах зорилготой шинэ систем нь арай өөр түвшинд ажиллах аж. Жишээлбэл хэрэглэгч аппликейшнүүдээ дуу хоолойгоороо удирдаж болно.
 
Компанийн дэд ерөнхийлөгч Инжон Рий “Одоо хүмүүс компьютер хэрхэн дэлхийтэй харилцахыг сурахын оронд компьютер хэрхэн хүнтэй харилцахыг сурна” гэжээ.
 
Samsung-ын тайлбарлаж буйгаар хэрэглэгч гар утасныхаа дэлгэцээр дамжуулан хийдэг бүхий л үйлдлийг Bixby дуу хоолойны тусламжтай гүйцэтгэж чадах аж.
Түүнчлэн бүрэн бус тушаалыг ойлгох чадвартай гэжээ. Одоогийн байдлаар Bixby яг юун дээр суурилж байгаа нь тодорхойгүй бөгөөд Samsung өнгөрсөн жил хиймэл оюун ухаант систем хөгжүүлэгч Viv компанийг худалдан авсан.

Магадгүй Bixby систем нь Viv-ийн технологид суурилсан байж болох хэдий ч WSJ-д бичсэнээр Bixby нь зүгээр л S Voice-ийн сайжруулсан хувилбар гэжээ.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3663 санал өгсөн байна.

Дээшээ