Бээжин хотын Диваажингийн сүм цэцэрлэгт хүрээлэнгийн ариун цэврийн өрөөний цаасыг хулгайлах нь ихэссэний улмаас хүрээлэнгийн удирдлагууд царай таниулах программ суулгасан байна.
Ариун цэврийн цааснаас авахын тулд үйлчлүүлэгч эхлээд царайгаа таниулах ёстой ба үүний дараа л цаас гарч ирэх аж. Тус программ нь нэг хүн ариун цэврийн цааснаас олон удаа авахаас сэргийлэх ба үйлчлүүлэгчид дахин цаас хэрэг болсон тохиолдолд тэрээр суултуур дээрээ бүхэл бүтэн есөн минутын турш хөдөлгөөнгүй суух ёстой гэнэ.
Цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр ирсэн иргэдийн хэлж байгаагаар хүрээлэнгийн удирдлагуудын гол "бай" нь ахмад настай иргэд гэнэ. Учир нь тэд гэртээ хэрэглэх зорилгоор ариун цэврийн өрөөнд байгаа бүх цаасыг халааслан эсвэл цүнхлэн гардаг аж. “Олон ахмад настан энд зөвхөн үнэгүй цаасны төлөө ирдэг. Ихэнх нь 40-өөс 50-иад оныхон л байгаа. Тэр үеийн хүмүүс маш ядуу амьдарч байсан. Бас цагаач ажилчид ч байна” хэмээн хүрээлэнгээр зугаалж явсан Ву Жинжи ярьсан юм.
"Царай таниулах программ нь нэг талаараа тухгүй байдал үүсгэдэг ч нөгөө талаараа шаардлагатай" хэмээн хүмүүс CNN агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Ву Жинжи, “Ингэх шаардлагатай гэж бодож байна. Улсын нөөцөд хохирол үзүүлж буй олон хүн бий” гэсэн бол тус хүрээлэнгээр байнга зугаалдаг, тэтгэвэртээ гарсан Жан Шаомин, “Тэд үүнийг аль арван жилийн өмнө л суулгах байсан юм.” хэмээн ярьжээ.
Ариун цэврийн цаас авахын тулд машинд өөрийгөө танилцуулах нь хуучинсаг юм шиг санагдах авч хятадууд нийтийн ариун цэврийн өрөө болон хувийн орон зайд хандах хандлага бусад орны хүмүүсийнхээс тэс өөр байдаг байна. Хятадын зарим газруудад хүмүүс өөрсдийн хувийн ариун цэврийн өрөөг ашиглахаасаа илүү нийтийн ариун цэврийн өрөөг ашиглах нь элбэг байдаг талаар Ву Жинжи ярьсан байна.
Хятадад байгаа нийтийн ариун цэврийн өрөөнүүдийн ихэнхэд нь ариун цэврийн цаас тавьдаггүй ба үйлчлүүлэгчид өөрсдөө ариун цэврийн цаасаа барьж ордог аж. Нөгөө талаар дотоодын болон гадаадын жуулчдын тоо нэмэгдснээр хятадууд гадны орны зочдын сэтгэлд нийцэхүйц олон тооны нийтийн ариун цэврийн өрөөг барьж байгуулж байгаа билээ.
Хүмүүсийн хувьд хувийн орон зайд нь халдсан хэрэг болж болох ч ариун цэврийн цаас “халааслагчид”-ыг зогсоох нь нэн түрүүний асуудал болоод байгаа гэнэ.
Диваажингийн сүм цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй гэрийн эзэгтэй Лю Мэй, “Хүмүүс энд үнэгүй цаасны төлөө ирдэг. Тэд хэдийнэ нэр хүндээ алдсан. Тийм хүмүүс "хувийн орон зай" гэдгийг ойлгох уу?!” хэмээн ярьжээ.