Америкийн Observer сэтгүүлээс саяхан гаргасан нийтлэлдээ Хиллари Клинтон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх болсон шалтгаан нь түүнд “Үхэгийн гүнж” нэрээрээ алдаршсан Сибирийн занданшуулсан шарилын /шарилын талаар дор тайлбарлав/ “хараал хүрсэн” хэмээн бичжээ.
Тус занданшуулсан шарил нь хорь гаран насны эмэгтэйнх байсан ба түүнийг МЭӨ 300 жилийн тэртээ оршуулсан болохыг тогтоожээ. Шарилыг 1993 онд археологийн малтлага хийж байсан Оросын археологич эмэгтэй олсон нь Оросын археологийн хамгийн том олдворт тооцогддог аж. Үхэгийн гүнжийг олсон даруйд нутгийн бөө нар түүнийг буцаан булшилж, тайван орхихыг анхааруулж байсан гэдэг. Түүнийг булшнаас нь гаргасны дараагаас эхлэн тус бүс нутагт байгалийн ер бусын үзэгдэл, гамшгууд тохиолдож эхэлсэн гэж ярьдаг байна. Ойн түймэр, хүчтэй шуурга, өвчин, амиа хорлолт, газар хөдлөлт ихээр тохиолдох болсон гэлцдэг.
1997 онд ОХУ-д хийж байсан айлчлалынхаа үеэр Хиллари Клинтон Новосибирскд очиж, Үхэгийн гүнжийн шарилыг үзэж байжээ. Зарим нэг нь үүнийг Оросын нууц албанаас тавьсан занга байсан ч гэж үздэг аж.
Занданшуулсан шарилыг өөрийн биеэр харсны дараахнаас эхлэн Хиллари Клинтонд олон асуудал тулгарсан аж. Эхлээд түүний нөхөр Билл Клинтон Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинскитэй нэр холбогдсон. Түүний дараа түүний эрүүл мэнд муудсан ба тайлбарлаж боломгүй зүйлс тохиолдож эхэлсэн гэнэ. Гэнэт ямар ч учир шалтгаангүй инээх, ханиалгах, сэтгэл санаа тогтворгүй болох, орон зайгаа мэдрэхгүй байх, юм мартах зэрэг шинж тэмдгүүд гэнэт илрэх болжээ.
Америкийн ABC сувгаар саяхан Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа ОХУ-д хийж байсан айлчлалынхаа үеэр нууц баримт бичигтэй хавтсаа алдаж байсан тухай мэдээлсэн.
Хиллари Клинтоныг одоо Нью Йорк хотын даргад өрсөлдөнө хэмээн мэдээлж байгаа ч Америкийн улс төрийн ертөнцийнхөн түүнд ямар ч боломж байхгүй гэж үзэж байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээс хойш түүнийг Ардчилсан намынхан нь хүртэл дэмжихээ больсон гэнэ.