Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн футзалын лиг"-ийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр явагдлаа. Дөрөвдүгээр тойргийн хамгийн сонирхолтой хийгээд өндөр ач холбогдолтой тоглолт "Дэрэн", "Арвис" багуудын хооронд өрнөлөө.
Хүснэгтийн тэргүүн байранд бичигдэж байсан "Арвис" энэ тоглолтод хожвол том давуу талтай болох байсан ч "Дэрэн"-ийн охид Л.Банзрагчийн багт боломж олгосонгүй 4:0-ээр илүүрхэн хожлоо.
"Соёмбын барсууд"-ыг 21:0-ээр хожсон "ХАД", "Арвис"-ыг 4:0-ээр хожсон "Дэрэн" клубууд ижил 10 оноотой хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна.
Мөн энэ тойрогт "Монголын тэмүүлэл", "Хан-Уул дүүрэг" багууд гурван оноо авснаар медалийн тавцанд гарах магадлалаа хадгалан үлдлээ.