Сүүлийн жилүүдэд хүн амын тоо нэмэгдэж, төрөлт ихэсч байгаа ч үүнийгээ даган харшилтай хүүхэд төрөх нь бас өсч байна. Үүнд жирэмсэн ээжүүдийн мэдлэг дутмаг байгаагаас үүдэж харшил төрүүлэгч хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх болон агаарын бохирдол, тоосжилт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж хүүхэд харшилтай төрөх магадлалыг нэмэгдүүлж байна.
Үүнээс гадна бага жинтэй хүүхдийн шимт бодисын хэрэгцээ, хооллолт, бага насны хүүхдийн таргалалтын тухай болон орчин үеийн чиг хандлагын талаар ард иргэдийн мэдлэг мэдээлэл хангалттай бус байна.
Эдгээр асуудлуудаас үүдэн эцэг эхчүүдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэхэд эн тэргүүнд зогсдог хүүхдийн эмч нарын дунд “Нярай, бага насны хүүхдийн хооллолт’’ сэдэвтэй 1 кредиттэй сургалт, семинар 3-р сарын 18-нд “Корпорэйт конвеншн центр”-т амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү сургалт нь жил бүр уламжлан зохион байгуулагддаг ба 6 дүүргийн улсын болон хувийн эмнэлгийн хүүхдийн 200 гаруй эмч нар оролцож нийгэмд өргөнөөр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.
Мөн сургалтаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ гаргасан дагаж мөрдөх зөвлөмж, олон улсын судалгаануудыг танилцуулж, нярайд илрэх шинж тэмдэгүүдээр шинжин эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөг танилцуулан түүний үндэслэл судалгааны эх үүсвэрүүдийг танилцуулсан юм. Сургалт семинар нь дараах сэдвийн хүрээнд хүүхдийн эмчээр нарийн мэргэшсэн Монголын анагаах ухааны докторууд хурлыг удирдан явуулсан. Хурлаар хэлэлцсэн сэдвүүд:
- Нялхсын хоол тэжээлийн талаарх ойлголт, хоолны сонголт
- Бага жинтэй төрсөн хүүхдийн шимт бодисын хэрэгцээ ба хооллолт
- Нялхсын бөөлжих, гулгих хам шинж, эмчилгээний орчин үеийн чиг хандлага
- Харшилтай хүүхдийн хооллолт
- Бага насны хүүхдийн таргалалт
Олон улсын судалгааны сонирхолтой үр дүнгээс дурьдвал:
Харвардын их сургуулийн судалгааны багийн гаргасан судалгаанаас дурьдвал Монгол Улсын газар зүйн байрлалаас хамаарч хойд өрөгрөгийн 48 хэмд байрладаг тул нарны тусгал газрын гадаргууд шууд биш ташуу байдлаар тусдаг тул Монгол хүмүүсийн арьсан дахь Д аминдэмийн нийлэгжилт хангалтгүй байдаг байна. Мөн нарнаас Д витамин хамгийн их авах боломжтой сар нь 4 сар гэж тодорхойлжээ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судас, элэг, нойр булчирхайн эмгэгүүд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ.
Иймээс нярай, бага насны хүүхэд болон насанд хүрэгчид ч гэсэн Д витаминаар баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж байх шаардлагатай байна. Мөн байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д нийлэгжих замаар авах боломжтой юм.