Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас “Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөнийг энэ сарын 24-нд зохион байгуулна. Зөвлөгөөний өмнө иргэн, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажилд санал авч эхэлжээ.
Иргэд 7037-1212 утсаар болон “Иргэдийг хүлээн авах өрөө”-гөөр үйлчлүүлж санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна. Мөн тус зөвлөгөөнийг утгаж маргааш аймгийн Иргэний танхимтай хамтран “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж, иргэд, төрийн бус байгууллагуудын саналыг авах аж.
Анх удаагаа зохион байгуулж буй “Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөн нь аймгийн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017-2020 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад иргэн, ТББ-ын саналыг тусгаж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэхээр тусгасан бодлого, шийдвэр, төсөл, хөтөлбөрийг танилцуулах бөгөөд зөвлөгөөнөөс гарсан үр дүн, шийдвэрийн төслийг танилцуулж, батлах юм байна.