Энэ жил нийслэлд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барих тухай нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.
-Нийслэлийн Боловсролын газраас саяхан шинээр сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй байгууллагуудыг хүлээж авч уулзсан гэсэн. Ер нь энэ онд нийслэлд хэчнээн сургууль, цэцэрлэг барих вэ?
-2017-2018 оны хичээлийн жилд долоон сургууль, гурван сургуулийн өргөтгөл, дөрвөн цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа 31 сургуулийн тоо харьцангуй цөөрнө гэж үзэж байна.
Мөн нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг барих газруудад судалгаа хийж, зарим газрыг чөлөөлж байна. Харин хашаа нь том, өргөтгөл хийх боломжтой газруудад өргөтгөл хийнэ.
-Одоогоор нийслэлд хэчнээн сургууль цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Үүнээс сургууль, цэцэрлэггүй хэдэн хороо байна?
-Нийслэлд нийт 627 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэг 59, төрийн бус өмчийн цэцэрлэг 47-оор нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 145 мянган хүүхэд байгаагаас 105 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.
Цаана нь 40 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа. Төрийн өмчийн сургуульгүй 51 хороо, ямар ч сургууль байхгүй 43 хороо байдаг. Мөн цэцэрлэггүй 10 хороо байна. Төрийн өмчийн цэцэрлэггүй 26 хороо байна. Нийслэлд цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй хэвээрээ байна.
Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай тодорхой заалтуудыг тусгасан байгаа. Гадаадын зээл тусламж, улсын төсвийн концессын хөрөнгө оруулалт, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Б. Туул