“Nike" комани III улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн III улирлын орлого таван хувиар өсөж, 8.43 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас бага зэрэг доогуур үзүүлэлт болжээ. АНУ-ын спортын бараа, бүтээгдэхүүний зах зээлд "Adidas" болон "Under Armour" компаниуд "Nike"-ийн гол өрсөлдөгч аж.
Хоёрдугаар сарын 28-наар дуусгавар болсон санхүүгийн жилийн III улиралд “Nike”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 68 центэд хүрч өссөн байна. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн 12 сарын хугацаанд 10 хувиар буурчээ.
Үүнээс гадна “Nike” компани 2015 оны аравдугаар сард жилийн борлуулалтаа 2020 оны санхүүгийн жил гэхэд 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Энэ нь жилийн борлуулалтын өсөлтийг 10 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх үзүүлэлт ажээ. Хэдий тийм боловч “Nike”-ийн борлуулалт одоог хүртэл энэхүү үзүүлэлтэд дөхөж очих өсөлтөд хүрээгүй байгаа юм.
Б. Ариунболд