Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр Д.Трампын ойрын холбоотон ОХУ-тай харилцаж байсан эсэх талаар шалгаж байгаагаа мэдэгдлээ.
Мөн тэрээр өнгөрсөн онд Барак Обамагийн Засгийн газар "Trump tower" дахь яриаг нууцаар чагнасан талаар нотлох баримт байхгүй байгааг энэ үеэр дурджээ. Түүнчлэн Жеймс Коми "Холбооны мөрдөх товчоо ОХУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан гэх оролдлогуудыг үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Өнгөрсөн оны долдугаар сарын сүүлээр ОХУ-ын энэхүү оролдлого эхлэсэн" гэж мэдэгджээ. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер "Д.Трампын багийнхан болон ОХУ хоорондоо холбоотой байсан гэх нотолгоо байхгүй гэж Б.Обамагийн Засгийн газрын зүгээс мэдэгдэж байсан. Харин үүнээс хойш үр дүнд нь юу ч өөрлөгдсөнгүй" гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
Б. Ариунболд