Гуравдугаар сар гарснаар эхний ээлжийн санхүүжилтээр нийт 259 зээлдэгчдэд 14.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэрийг олгосныг Төв банк мэдээллээ. Үүнээс өмнө хоёрдугаар сард 396 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгоод байсан юм.
Ийнхүү “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталснаас хойш буюу аравдугаар сарын 25-ны өдрөөс хойш 2311 иргэнд найм болон таван хувийн хүүтэй зээлийн санхүүжилт олгоод байгаа юм байна. Үүнээс 169 зээлдэгч бага хүүтэй буюу таван хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Хөтөлбөрийг тасралгүй үргэлжлүүлэхийн тулд зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байгаа юм.
М. Дэлгэрмаа