Өөрсдийгөө “Туркийн гэмт гэр бүл” гэж нэрлэсэн хэсэг хакерууд iCloud дээрх 200 сая хэрэглэгчийн мэдээллийг устгана гэж сүрдүүлжээ. Тиймээс оронд нь тэд 75 мянган ам. доллартой тэнцэх Биткойн эсвэл 100 мянган ам. доллартой тэнцэх iTunes-ийн бэлгийн карт өгөхийг шаардсан аж.
Хэрвээ дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн дотор өгөхгүй бол бүх мэдээллийг устгах бөгөөд зөвхөн мөнгө л хэрэгтэй гэж Motherboard сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хакеруудын нэг нь “Бид зүгээр л мөнгөө авмаар байна. Тэгээд энэ мэдээлэл Apple-ийн хэрэглэгчдийн хувьд сонирхолтой зүйл байх болов уу, гэж бодсон юм” гэсэн аж.
Гэхдээ “Туркийн гэмт гэр бүл” бүлгийн хэлж буй мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, хэн нэгний iCloud руу орж буй бичлэг нь баттай эсэх нь тодорхойгүй учраас тэд үнэхээр хэрэглэгчдийн мэдээллийг устгаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Нөгөө талаас хувийн мэдээлэл бүхий мэдээллийн санг устгана гэж сүрдүүлж байгаа хэрэг тоглоом биш юм. Учир нь iCloud руу халдсан хэд хэдэн тохиолдол гарч байснаас 2014 онд алдартнуудын зургийг олон нийтэд дэлгэсэн явдал хамгийн тод жишээ нь.
Motherboard-д бичсэнээр хакеуурд Apple-ийн аюулгүйн албаны хэн нэгэнтэй харилцсан цахим шуудангийнхаа зургуудыг явуулсан аж. Тэрхүү цахим шуудан бичсэнээр “Apple хууль зөрчсөн гэмт хэрэгтнүүдэд мөнгө өгдөггүй” гэжээ.
Motherboard болон Mashable сайтуудаас Apple-тай холбогдож энэ талаар тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй аж.