Өнгөрсөн даваа гарагт Даллас мужид GIF зурагнаас үүдэлтэй хэргийн шүүх хурал эхэлжээ. Шалтгаан нь Newsweek-ийн сэтгүүлч Кюрт Айхенвалд руу нэгэн этгээд саажуулдаг GIF явуулсантай холбоотой.
2016 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр Жонн Ривелло гэгч этгээд “Чи өөрийн нийтлэлийнхээ төлөө саажих ёстой” гэсэн зурвас бүхий GIF зургийг Кюрт руу Твиттерээр илгээжээ.
Гэрлийн нөлөөгөөр хүнийг саажуулдаг асуудлаар олон шүүх хурал болж, зарим зүйлсийг телевизээр гаргахыг хориглож байсан баримтууд бий.
Харин интернет ашиглан бусдыг хохироосон анхны тохиолдол энэ юм. Жишээ дурдвал 1997 онд гарсан Покемоны нэг ангид Пикачу их хэмжээний гэрэл цацруулдаг хэсэг байдаг. Түүнээс болж 685 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Айхенвалдын хувьд татаж унадаг өвчтэй бөгөөд арван хоёрдугаар сард авсан GIF зурагнаас болж найман минут татсан аж. Эхнэр нь түүнийг өрөөндөө татаж байхад нь олж, 911 рүү тусламж дууджээ.
Ингээд хэрэгтэй холбогдуулан Жонн Ривеллог Холбооны мөрдөх товчооныхон баривчилж, кибер заналхийлэл хийсэн хэрэгт буруутгасан бол даваа гарагт шүүхээс түүнийг “Үхлийн аюултай зэвсэг ашиглан бусдад хор хохирол учруулсан” хэрэгт нэмж буруутгасан юм.
Америкийн Саажилтын эсрэг сангийн мэдээлснээр АНУ-д татаж унах өвчтэй 2,7 сая хүн байгаа бөгөөд өдөр тутмын энгийн зүйлс том аюул учруулж чадна гэжээ. Жишээлбэл театр, бүжгийн клуб, рок тоглолт, интернет, гудамж талбайд байгаа зүйлс хүртэл тэдгээр хүмүүсийг татаж унах шалтгаан болж болох аж.
1991 оноос хойш видео тоглоом хөгжүүлэгч нартай холбоотой зарга шүүх дээр ирж байсан олон тохиолдол байдаг. Жишээ нь Мичиган мужийн өмгөөлөгч Дуглас Вебстерийн 15 настай охин Нинтендогийн тоглоомыг тоглож байгаад татаж унасан бөгөөд тэрээр Нинтендог шүүхэд өгчээ.
2004 онд Нинтендо өөрсдийн тоглоом нь хүнийг татаж унахад нөлөөлдөг гэдгийг мэдсээр байж худалдаанд гаргасан хэрэгт буруутгагдсан юм.
Айхенвалдын хэргийн хувьд прокурорын тал энэ явдлыг тохиолдлын бус гээд “Сэжигтэн хохирогчийг өвчтэй гэдгийг мэдсээр байж, зориуд сул талыг нь ашигласан” гэжээ. Ривеллогийн илгээсэн GIF зураг интернетээс хялбархан олдох бөгөөд Айхенвалд өнгөрсөн жил ойролцоогоор 40 ийм зураг хүлээн авсан аж.
Ийм төрлийн асуудалтай холбоотой хэд хэдэн орнууд удирдамж гаргаж байжээ. 2012 оны Лондоны олимпийн лого 18 хүн татаж унах шалтгаан болсон учраас Их Британийн засгийн газраас телевизийн салбарт баримтлах удирдамжийг гаргасан бол Японд Покемоны хэрэгтэй холбоотойгоор мөн ижил удирдамж гаргаж байсан юм.