Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Хүний гавьяат эмч, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирээд байгаа юм.
Найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ хүрээнд Хамба лам Д.Нацагдоржийн тухай кино хийхээр санал тавьж, ажлаа эхлүүлээд байгаа юм.
Тэд энэ оны хоёрдугаар сарын 24-нд Монголд ирж зураг авалтаа хийсэн бөгөөд одоогоор талдаа ороод байгаа аж. Монгол дахь зураг авалт нэг сарын амжилттай явагдаж, дөрөвдүгээр сарын эхээр зураг авалт Лондонд үргэлжлэх юм байна.
Хамба лам, Хүний гавьяат эмч Д.Нацагдорж:
“Дэлхийн кино бүрэлдэхүүн дэлхийн соён гэгээрүүлэгчийн тухай кино хийдэг. Дэлхийн олон тэрбум хүмүүс дотроос намайг сонгож кино хийж байгаад баяртай байна. Энэ киног дагаад Монголын соёл, боловсрол, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, шашин зэрэг олон зүйл харагдах болно" гэлээ.
Бенжамин Жонс:
"Хамба ламын амьдрал болон бүтээл туурвил, Монголын ёс заншил, соёлын талаар энэ киногоороо харуулах юм. Д.Нацагдорж гуайн ажлын онцлогийн талаар дэлгэрэнгүй харуулахыг зорьсон. Монгол оронд ирээд маш сайхан хүмүүстэй танилцаж, сайхан байгаль үзэж харлаа" хэмээн ярьсан юм.
Дэлхийн Соён гэгээрүүлэгчид цуврал баримтат киноны анхны кино нь “Uncle Max Dulumunmun of the Yuin Nation” хэмээх нэртэй Австралийн уугуул иргэний тухай кино байсан бөгөөд олон улсын кино наадмуудаас өндөр үнэлгээ авсан байна. Найруулагч Бенжамин Жонс Англидаа олон тооны баримтат кино бүтээснээс гадна гадаад оронд хэд хэлэн баримтат кино хийжээ.
Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Сикх омгийн тухай “The Nihang”, Куба улсад алдартай жазз хөгжимчний тухай “Jose Louis Cortez” зэрэг баримтат кинонуудыг бүтээсэн.
Хамгийн их амжилт авчирсан киноны Мексикт бүтээсэн “The Huichols” бөгөөд ууланд амьдардаг бөө мөргөлтөн, анчин, фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат кино юм.
Тэрбээр баримтат кино бүтээлүүдээрээ Лондон болон олон улсын кино фестивальд амжилттай оролцож байсан бөгөөд энэхүү Хамба лам Д.Нацагдоржийн тухай киног ч мөн олон улсын кино наадамд сойх төлөвлөгөөтэй байгаа аж.
Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн /BAFTA/ наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртжээ.
Дашрамд дурдахад, тус киноны зураглаач Жерри Васбенпер “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байжээ.