Эртний танилууд эргэн иржээ. Хориод жилийн өмнө багачуудыг байлдан дагуулж байсан “Pokemon”-ий баатрууд шинэ зуунд эргэн ирж, хүүхэд, залуусыг татаад эхэллээ. Бодит болон хийсвэр ертөнцийг хослуулсан энэ тоглоом хэдхэн хоногийн дотор дэлхий даяар түгж, олон сая хэрэглэгчийн хүртээл болов. Японы “Nintendo” компанийн уг бүтээл нээлтээ хийснээс долоохон хоногийн дотор АНУ-д 26 сая хүнийг өөртөө элсүүлсэн.
Энэ нь нийгмийн сүлжээний тэргүүлэгчид болох “Facebook”, “Twitter”-ийн эхэн үетэй харьцуулахад хэд дахин өндөр үзүүлэлт болохыг “Survey Monkey”-д дурджээ. Ийнхүү саяар тоологдох хэрэглэгчтэй гараанаас гарсан “Pokemon Go”-г сонирхогчдын тоо өдгөө тэрбумыг даваад байна. Түүгээр зогсохгүй, хэрэглэгчид нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг цагаасаа ч ихийг энэ тоглоомд зарцуулж байгаа бөгөөд хэт донтох тохиолдол ч гарч буй аж.
Тиймээс “Pokemon Go” тоглохыг хязгаарлах шийдвэрийг Хятад, Ираны Засгийн газар гаргасан байна. Энэ бүх тоо баримт, тогтоол шийдвэрүүд тус тоглоом дэлхий дахиныг хэрхэн байлдан дагуулсныг гэрчлэх хангалттай баталгаа. “Pokemon Go” нь зөвхөн тоглоом сонирхогчдыг эрхшээлдээ оруулаад зогсохгүй мөнгөн урсгалыг ч соронз шиг сорсон. Тоглоом нээлтээ хийснээс хойш гурван сарын дотор нийт 600 сая ам.долларын орлогыг олсон байна. Цаашлаад “Pokemon Go” нь “Nintendo” компанийн үнэ цэнэ долоон тэрбум ам.доллар болтлоо өсөхөд нөлөөлсөн гэх мэдээлэл бий.
Ухаалаг төхөөрөмжийн тоглоомууд дэлхийг байлдан дагуулаад байна
Ер нь нийгмийн сүлжээнд зориулсан тоглоомын Японы “Nintendo” компанийн ашиг, орлогын үзүүлэлт сүүлийн жилүүдэд үлэмж ахисан. Ком панийн шилдэг цувралуудын нэг жирэвгэр сахалт “Super Mario”-г мартаж болохгүй. Саад бүрийг давахыг хичээдэг “Super Mario” компанийн санхүүгийн байдалд ч эергээр нөлөөлжээ. Ийнхүү 20 жилийн өмнө олон нийтийн сонирхлыг татаж байсан баатрууд өнөөдөр Японы “Nintendo” компанийг ухаалаг төхөөрөмжид зориулсан видео тоглоомын хамгийн хүчирхэг компанийн нэг болгоод байна.
Өөрөөр хэлбэл, ухаалаг төхөөрөмжөөс хэт хамаатай болсон орчин цагийн дэлхийд видео тоглоомын байлдан дагуулалт үргэлжилж байгаа нь энэ. Сүүлийн хэдэн жил дэлхий нийтийг “амт”-нд умбуулсан “Candy Crush”-ийг мэдэхгүй хүн ховор. Амтат чихрүүд тоглоомыг түгээгч “King” компанийн зах зээлийн үнэлгээг зургаан тэрбум ам.долларт хүргэсэн түүх бий.
Бидний амьдралд үлэмж байр суурь эзлэх болсон ухаалаг утасны хэрэглээ, хил хязгааргүй нийгмийн сүлжээ нь энэ төрлийн тоглоом хөгжих, дэлхий даяар түгэх таатай орчин болсныг судлаачид тэмдэглэж байна. Гар утас нийтийн хэрэглээ байсан цагт тоглоомын хэрэглээ алга болохгүй гэдгийг ч мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа. Энэ хэрээр тус салбарыг чиглэх хэрэглэгчид хийгээд хөрөнгийн урсгал нэмэгдэхээр байгаа. Үүнээс үүдэн ухаалаг төхөөрөмжид зориулсан тоглоомын зах зээлийг технологийн талбар, мөнгөний авдар хэмээн тодорхойлоод байна.
Тэгвэл энэ ирээдүйтэй атлаа сонирхолтой зах зээлд монгол залуус мэдлэг, чадвараа уралдуулаад эхэлжээ. “Startup Mongolia” төрийн бус байгууллагын мэдээлснээр нийгмийн сүлжээнд зориулсан видео тоглоом хөгжүүлэгч цөөнгүй залуу манайд бий. Тэдэн дундаас хамгийн амжилттай ажиллаж буй нь “Аlchemist Technologies”. Өдгөө гурав дахь тоглоомоо өлгийдөн аваад буй тус компани хэдийнэ олон улсад бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн. Анх жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Honey” нэртэй борлуулалтын цахим тооцооны дэвтэр зохион бүтээсэн залуус өдгөө бүтээгдэхүүний төрөл, зах зээлээ тэлжээ.
“Аlchemist Technologies” хоёр сар гаруйн өмнөөс “Mars Challenge” тоглоомоо хэрэглэгчдэд хүргэсэн байна. Залуус шинэ тоглоомоо “Mars Challenge” буюу “Ангарагийн сорилт” хэмээн нэрлэсэн нь учиртай. “Тус тоглоомыг бүтээхээр зэхэж байсан үе буюу өнгөрсөн онд дэлхийн технологийн ирээдүйг тодорхойлогч Элон Макс тэргүүтэй тэрбумтнууд Ангарагийг эзлэн авна, тус гарагт амьдрал эхлүүлнэ гэсэн мэдэгдэл эрчимтэй хийж эхэлсэн.
Энэ нь огторгуй руу нисэх, түүнийг сонирхох хүмүүсийн хандлагыг нэмэгдүүлнэ гэж үзсэн учраас тоглоомоо зохиосон” гэж “Аlchemist Technologies” компанийн захирал Х.Хангай тайлбарлав. Зах зээлд мэндлээд удаагүй ч тус тоглоомыг өдөрт дунджаар 800 хүн тоглож байгаа. Цаашид уг бүтээлээ илүү олон хүнд хүргэхээр ажиллаж буйгаа тэрбээр дуулгав.
Үүнээс гадна тус компани “Forgotten warrior” буюу “Мартагдсан дайчин” тоглоомоо танилцуулаад байгаа. ОХУ, Туркийн зах зээлд зориулан гаргаж буй энэ тоглоомын гол дүрээр эдгээр улсад алдартай эртний баатруудыг сонгожээ. Энэ нь хойд хөрш болон турк хэрэглэгчдийг татаад байгаа аж. Компани шууд худалдан авалт болон зар сурталчилгаанаас орлого олдог. Олон улсын “Google” зэрэг компани зар сурталчилгааг нь байршуулдаг байна.
“Бид хөгжүүлэлтээ хийснээс хоёр жилийн дараа эхний орлогоо олсон. Тэр хүртэл ашиг, орлого олоогүй. Энэ хугацаанд зах зээлийн судалгаа, туршилт, хөгжүүлэлт хийсэн. Алдсан зүйл ч их бий хэмээн Х.Хангай ярилаа. Тууштай байж чадвал тогтмол орлого олох боломжтой талбар. Тоглоом бол дэлхийн хил хязгааргүй зах зээлд гарах хамгийн хурдан гарц гэж тэрбээр үзэж байна. Гэхдээ бизнесээ хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал тулгардгийг Х.Хангай нуусангүй. Тус компанийн боловсон хүчний дийлэнх нь Монголд их, дээд боловсрол эзэмшсэн аж.
Монгол залуус ажиллаж, хөдөлмөрлөхөөр хилийн чанадыг зорих нь олширсон. Миний бодлоор гадаадад ажиллахгүйгээр Монголдоо бүтээж, олон улсын зах зээлд гаргах боломжтой. Нэг хувилбар нь энэ. Тиймээс тууштай ажиллаж байгаа. Ер нь тууштай байж чадвал Монгол бол технологийн бизнест харьцангуй таатай улс. Гол нь сайн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй хэмээн “Аlchemist Technologies”-ийн залуус ярьж байна. Тиймээс ч хилийн чанадыг зорилтот зах зээлээ болгож, түүнд зориулсан бүтээл хийгээд буй нь энэ.
Хөгжүүлэлтээ хийснээс хоёр жилийн дараа эхний орлогоо олсон
Дэлхий дахинд энэ төрлийн тоглоом нь зөвхөн арилжаа, сурталчилгаанаас орлого олоод зогсохгүй. Тоглоомын дүрүүдийн нэр, үг хэллэг, хувцас, хэрэглэл нь мөн орлогын нэг хэлбэр болдог байна. Хэдхэн жилийн өмнө олны хүртээл болсон Ууртай шувуудын түүх өнгөрсөн онд бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болж, үзэгчдийн хүртээл болсныг та санаж байна уу. Өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн “Angry Bird” хүүхэлдэйн кино олон улсын зах зээлээс нийт 350 сая ам.долларын орлого олсон байна. Ингээд бодохоор дэлхий нийтийг шуугиулдаг тоглоомын зах зээл нь яах аргагүй мөнгөний авдар гэж болохоор.
Одоогийн байдлаар ухаалаг төхөөрөмжид зориулсан тоглоомын бизнес 10 тэрбум ам.доллараар хэмжигддэг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ салбарыг чиглэх мөнгөний урсгал нэмэгдэж байна. “Dove”, “Clear”, “Lipton” зэрэг бүтээгдэхүүнээр бидний сайн танил “Unilever” компани өнгөрсөн сард гэхэд ухаалаг төхөөрөмжид зориулсан тоглоомын бизнест хөрөнгө оруулахаар болжээ. Мөн бидний хуучин танил “Nokia” компани энэ төрлийн тоглоомын бизнестээ эргэн ирж буйгаа зарлав. Ийнхүү энэ салбар технологийн шинэ талбар, мөнгөний авдар болон хувирлаа. Харин эрчээ авч буй энэ өрсөлдөөнд монголчууд бид оролцох боломж харагдаж байна.
Б. Байгал