БНСУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас огцроод буй Пак Гын Хэ авлигын хэрэгтэй холбоотойгоор прокурорт байцаалт өгчээ.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Сөүл хотын өмнө зүгт байрлах прокурорын газар мягмар гарагийн өглөө 9:30 цагт хүрэлцэн ирсэн байна. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, дарамт үзүүлсэн, улсын нууцыг задруулсан гэх хэд хэдэн хэрэгт сэжиглэж байгаа юм.
Тэрээр прокурорын газар ирсэн даруйдаа “Би ард иргэдээс уучлалт хүсч байна. Би байцаалтанд үнэнчээр хариулах болно.” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пак Гын Хэ байцаалтын үеэр түүнд тулгасан бүх хэргийг эсэргүүцсэн гэнэ. Энэ талаар прокурорын албанаас тайлбар хийхээс татгалзсан юм.
Ахлах прокурорын мэдээлж байгаагаар Пак Гын Хэ дуугүй байх эрхээ эдлээгүй аж.
Прокурорын газраас түүнийг анх удаа сэжигтний хувиар байцааж байгаа юм.
Пак Гын Хэ найз Чой Сун Силийн хамтаар томоохон компаниудыг дарамталж, Чой Сун Силийн удирдаж байсан төрийн бус байгууллагуудад их хэмжээний мөнгөн хандив авсан гэж буруутгагдаж байгаа юм. Хоёр эмэгтэй хоёулаа буруугүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Пак Гын Хэг дахин байцаах, шүүхээс түүнийг баривчлах зөвшөөрөл авах эсэх талаар прокурорын газар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Байцаалт 14 цагийн турш үргэлжилсэн талаар түүний өмгөөлөгчдийн нэг Сон Бум Гю сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Байцаалт дууссаны дараа Пак Гын Хэ өмгөөлөгчдийн хамтаар байцаалтын материалыг шалгасан ба лхагва гарагийн өглөө 6:55 цагт Прокурорын газраас гарч явсан байна.
Тэрээр гэртээ орохоосоо өмнө гэрийнх нь гадаа цугларсан зарим нэг дэмжигчтэйгээ уулзаж ярилцсан байна.
Хэрэв түүнийг томоохон компаниудаас тэр дундаа Самсунг Группын захирлаас авлига авч байсан нь тогтоогдвол түүнд 10 жилийн ял оноох боломжтой юм.
Прокурорын алба хэргийн явц болон Пак Гын Хэгийн өгсөн байцаалт зэргээс үндэслэн түүнийг баривчлах зөвшөөрөл хүсэх эсэхээ шийдэх аж.