Hyperloop Transportation Technologies/HTT/ компани анхны зорчигч тээврийн Hyperloop-ийг бүтээж эхэлж буйгаа зарлалаа. Калифорнид туршилтын зам барьж, Словак, Абу Дабид системийн анхны хөгжүүлэлтийг хийхээр болсон тэдний хувьд Hyperloop төслийн анхны хэсгийг бүтээж буй нь энэ юм.
2013 онд Элон Маск өөрийн тээврийн хэрэгслийн ирээдүйн зөгнөлөө танилцуулсны дараа байгуулагдсан HTT компани дэлхийн анхны Hyperloop системийг ойрын арван жилийн хугацаанд барих төлөвлөгөөтэй.
Зорчигч тээврийн капсулыг Испанийн Карбюрес компанитай хамтран бүтээх бөгөөд HTT-ийн саяхан танилцуулсан идэвхгүй соронзон суурьтай системд тохируулах юм.
Компанийн тайлбарлаж буйгаар капсул 20 тонн жинтэй, 30 метр урттай, 2,7 метр өргөнтэй байх бөгөөд нэгж бүр нь 28-40 хүнийг тээвэрлэх багтаамжтай байх аж. Ингээд бүх зүйл бэлэн болж, төсөл бүхэн хэрэгжсэний дараа капсулууд өдөр тутам 164 мянган зорчигчийг тээвэрлэдэг болох юм.
Капсулууд буудлаас 40 секундийн хугацаанд гарч, энэ хугацаандаа 1200 км/цагийн хурд буюу дууны хурдаар зорчигчдыг тээвэрлэх ёстой. Компанийн Судалгаа хөгжүүлэлтийн хэлтэс 2018 онд капсулыг эцсийн байдлаар олон нийтэд танилцуулах аж.