Урин дулаан хаврын өдрүүд ирж, хүн бүр өвлийн зузаан хувцсаа хөнгөн хувцсаар солино.
Охид бүсгүйчүүд урт зузаан курткээ тайлж, хөнгөн нимгэн пальто, хүрмээр гангараад эхэлжээ. Нар ээсэн хаврын өдрүүдэд хар бараан бус завсрын ягаан, цэнхэр, шаргал зэрэг өнгөлөг дэгжин пальто сонгохыг Vogue сэтгүүлээс зөвлөж байна.
Харин сонгодог хар, саарал, хүрэн, бор өнгийн пальтог намрын сэрүүн өдрүүдэд өмсөхөөр түр хойш нь тавиарай.
Гүзээлгэнэ, нимбэг, интоор, тоор жимстэй итали мөхөөлдсийг санагдуулам шаргал, зөөлөн ягаан, цэнхэр өнгийн гадуур хувцас сэтгэл сэргээхийн зэрэгцээ таныг дур булаам харагдуулах биз ээ.
Ингээд тус сэтгүүлээс онцолсон өнгөлөг 10 пальтог танилцуулж байна.