Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баруун аймгуудад ажиллах албан томилолт өчигдөр Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолтын үр дүнд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгах шийдвэрийг гаргаснаа аймгийн удирдлагуудад мэдээллээ.
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг 17 сумтай, 83500 хүн амтай. Аймгийн удирдлагууд 2016-2025 он хүртэлх бодлогын баримт бичгийг баталж, бүтээн байгуулалтын ажлынхаа төлөвлөгөөг гаргажээ. Ховд аймгийн нэг онцлог бол ашигт малтмалын нөөцөө харьцангуй бага хөндсөн аймаг.
Өнөөдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн нүүрсний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагаас гадна 2-3 жижиг алтны уурхай ажиллаж байгаа аж. Аймгийн удирдлагуудын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Алт-2 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа энэ үеэр хэлсэн байна.