Арван жил эдийн засгийн сэтгүүлчээр ажилласан боловч хувийн зардлаа зохицуулж чаддаггүй байсан британи бүсгүй бүтэн жил мөнгөө хэмнэж, 23 мянган ам.доллар хадгалж чадсан байна.
Мишель МакГо нэртэй энэ бүсгүй “би дэмий зүйлд их мөнгө үрдэг атлаа хүмүүст мөнгө хэмнэхийг заах шударга бус санагдсан” гэжээ.
Ингээд бүтэн жил зөвхөн хэрэгтэй зүйлсээ л худалдан авах нэгэн шинэ туршилт эхлүүлэхээр шийдсэн байна. Тухайлбал, хувцас нэмж авалгүй шүүгээндээ байгаагаа л өмсөж, унадаг дугуй унаж, гадуур хооллолгүй гэрээсээ авч явдаг болжээ. Ингээд үр дүнд нь 23 мянган доллартай болж чадсан байна.
Өөрийн туршлагаасаа тэрбээр The Guardian сайтад бичжээ.
Тэрбээр “би бааранд суух, сайхан хувцас худалдаж авах, гаднаас кофе авах зэрэг нэн шаардлагатай бус зүйлд их хэмжээний мөнгө зарцуулдаг байснаа ойлгосон. Эдгээрийн хажуугаар байрны зээлээ төлөх болон бусад олон зүйлд санаа тавих шаардлага гардаг шүү дээ.
Би хэзээ ч дуусашгүй хэрэглээний эргүүлэгт орчихсон мэт зар сурталчилгаануудад итгээд, хүссэнээ л авч байвал аз жаргалтай болох юм шиг санадаг байлаа. Ингээд мөнгөө гарынхаа салаагаар урсгахаасаа залхаж, хуучин зуршлаа хаяад, нэн шаардлагатай зүйлсдээ л зарцуулдаг болохоор шийдсэн юм.
Би дараах зүйлсэд л мөнгөө зарцуулдаг болсон:
- Байрны зээлийн эргэн төлөлт, ахуйн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, эцэг эхдээ туслах, буяны үйлд хандив өргөх, интернэт, гар утас. Энэ бүхэн сардаа 2 мянган долларт багтдаг
- Гоо сайхны хэрэглээний зүйлс /шампунь, шүдний оо, дездорант/, гэр ахуйн цэвэрлэгээний бодис, хүнсний бүтээгдэхүүн /гэртээ хоол хийж авч явж байхын тулд/. Нөхөр бид хоёр долоо хоногтоо энэ бүхэнд 35 доллар төсөвлөсөн.
Дараах зүйлсэд мөнгө зарцуулахаа больсон:
- Зугаа цэнгэл: кино театр, зоогийн газар, пабд суух, гадуур хооллох, кофе шопоор үйлчлүүлэх, амралт зугаалгад явах болон дэлгүүрээс амттан авахаа больсон
- Фитнесст мөнгө зарцуулахаа больсон
- Шинэ хувцас, сүрчиг, хэрэгцээгүй гоо сайхны бүтээгдэхүүн авахаа больж, үсчнээр үйлчлүүлэхээ больсон
- Тээврийн хэрэгсэл /такси, автобус болон метронд /-д суухаа больсон
Харин
- Ажил гэрийн хооронд, аливаа уулзалт болон гадуур явахдаа дугуйгаа унадаг болсон
- Цэцэрлэгт хүрээлэнд пикник хийж, майхантай аялалд явж, үнэгүй үзэсгэлэн болон тоглолтууд үздэг болсон
- Гэртээ хийсэн хоолоо идэж, шоколад ч авахаа больсон
- Гэртээ дасгал хийдэг болсон. Өдөр бүр дугуй унадаг болсноор хөдөлгөөний дутагдлыг мартсан
Өнгөрсөн жилийн хугацаанд би мөнгөө хоол хүнсэндээ ухаалгаар зарцуулдаг болсон. Би өдрийн хоолоо урьдчилан бэлдэж, төрөл бүрийн нарийн боов хийж сурлаа. Өмнө нь хоол хийж чаддаггүй байсан бол одоо сайн “тогооч” болсон шүү.
Би энэ бүхнийг амар байсан гэж хэлэхгүй ээ. Ялангуяа эхний саруудад мөнгө зарцуулахгүйгээр хуучин амьдралаараа амьдрахыг хичээж байлаа.
Заримдаа би бүгдийг мартаж, зүгээр л дэлгүүрт ороод хүссэнээ авч, бааранд ууж, салхитай хүйтэн өдөр дугуй унахынхаа оронд автобусанд суумаар санагддаг байсан.
Гэлээ ч чи амьдралаас таашаал авч, цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд заавал түрийвчээ ухах шаардлагагүй гэдэг чухал зүйлийг би ойлгосон юм.
- Би үнэгүй тоглолт үзэж, цэцэрлэгт хүрээлэнгээр хүссэнээрээ зугаалж, гудамжинд зохион байгуулдаг спортын арга хэмжээнүүдэд оролцож, өмнө очиж байгаагүй үзэсгэлэнгүүдийг үзлээ.
- Амралтаараа нөхөр бид хоёр Саффолк болон Норфолкийн эргээр дугуйтай аялж, майханд хонож байлаа. Энэ туршилтаа эхлүүлээгүй бол хэзээ ч энэ бүхнийг хийхгүй, мэдрэхгүй байсан байх. Одоо ч дахин явмаар санагдаж байна.
Мэдээж энэ бүхэнд сул тал ч байсан. Би шинэ кино үзээгүй, найзуудтайгаа кафенд сууж байсангүй. Бас үсчинд ороогүй удсан болохоор үс маань үнэхээр инээдтэй болчихсон. Нэг удаа найзууд маань биднийг гэртээ урихад бид гар хоосон оччихоод эвгүй байдалд орж билээ. Тиймээс бидэнд зориулж сайхан хоол хийж өгсөнд нь талархаад аяга тавгийг нь угааж өгсөн.
Миний орхигдуулсан зүйлс
- Жинхэнэ карри. Би хоол хийж сурсан ч одоо хүртэл төгс карри хийж чадахгүй л байна.
- Чийгшүүлэгч. Би үүнийг хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтад багтаагаагүй. Тэр нь маш том алдаа болсон. Одоо арьс маань нар салхинд хуурайшаад л байна.
- Сүрчиг. Сүрчигтэй байхад би өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн шиг мэдэрч байлаа. Одоо харин пүүз өмсөж, дугуй унасан л хүн болж...
- Автобус. Бороотой эсвэл салхитай өдрүүдэд, ялангуяа чухал уулзалтад очихоос өмнө автобус тун ч сайхан унаа шүү.
Нэг жилийн дотор би боломжгүй мэт зүйлийг бүтээж чадлаа. Би 23 мянган доллар хадгалж, байрны зээлийнхээ талыг төлж чадсан. Маш баяртай байна. Түүнээс өмнө би бүтэн 25 жил зээлтэйгээ зууралдана гэж боддог байлаа. Одоо харин маш богино хугацаанд төлж чадах юм байна гэдэгтээ итгэлтэй болсон.
Мэдээж цаашид би энэ туршилтаа үргэлжлүүлэхгүй ч олон зүйлээс татгалзаж чаддаг болсон.
Өнгөрсөн жил надад хүмүүс “Мөрийцөхөд ч бэлэн байна. Чи дэлгүүр хэсэхийг их хүсч байгаа биз” гэж хэлдэг байсан. Гэхдээ тийм биш л дээ. Миний өмнө нь зарцуулдаг байсан шиг тийм үнэтэй хувцас шаардлагагүй гэдгийг ойлгосон.
Туршилтын хугацаа дуусахад би шууд дэлгүүр рүү гүйсэнгүй. Гэхдээ найзууд болон гэр бүлийнхэндээ намайг дэмжсэнд нь талархсанаа илэрхийлэн шар айраг авч өгсөн юм. Дараа нь өвөөгийндөө очихоор Ирланд руу явах онгоцны тийз худалдан авсан даа.
Өнгөрсөн нэг жилийн хамгийн гол үр дүн бол адал явдалтай учирч, шинэ хүмүүстэй танилцахдаа их нээлттэй боллоо. Би шинэ зүйл турших болгондоо “тийм” гэж хэлдэг болсон. Бас аз жаргалтай байхын тулд жижигхэн зүйл л хэрэгтэй байдгийг ойлгосон.