Канадын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслол Монреал хотноо болжээ.
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл Өргөмжит консул Поль Лемейд Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, Монгол Улсын төрийн далбаа, Өргөмжит консулын тамга, Канад Улсын Гадаад хэргийн яамнаас олгосон зөвшөөрлийн үнэмлэхийг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.
Шинээр томилогдсон Өргөмжит консулын үндсэн үүрэг нь Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мөн Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулах аж.
Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.