Алт, зэс, нүүрс зэрэг бүх төрлийн эрдэс баялаг олборлогчдын ажлын ид ачаалалтай үе удахгүй эхэлнэ. Иймд хавартай уралдаж, “Mongolia mining 2017” үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлалтай. Үзэсгэлэнгийн энэ жилийн алтан ивээн тэтгэгчээр “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани оролцоно.
Уул уурхайн төслүүдийн онцлогоос хамааран нийт хөрөнгө оруулалтад эзлэх тоног төхөөрөмжийн зардал харилцан адилгүй байдаг. Алтны шороон ордод хөрөнгө оруулсан бол нийт зардлын 95 хувийг буюу дийлэнхийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг байна. Харин алтны үндсэн орд болон баяжуулах төслүүдэд дээрх хувь буурч, дунджаар 20 хувьтай тэнцдэг. Эндээс уул уурхайн ямар ч төсөлд тоног төхөөрөмж ихээхэн чухал болохыг харж болно.
Ингээд “Mongolia mining 2017” үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр ажиллаж буй “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийг товч танилцуулъя.
Катерпилларын Монгол дахь дилер болох “Вагнер Ази” компани уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлж, бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Зуун хувь АНУ-ын хөрөнгө оруулалттай.
1996 оноос үйл ажиллагаагаа явуулж, Монгол дахь хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани болсон юм. Сүүлийн долоон жилийн турш Евро-Азийн бүс нутагт (хуучнаар Зөвлөлтийн бус нутаг) дилерийн гүйцэтгэлээр тасралтгүй тэргүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бизнесээ тасралтгүй өргөжүүлэн, эдүгээ 500 гаруй ажилтантай, болсон байна.
Мөн Дархан хот, Өмнөговь аймгийн Ханбогд, ЦогтЦэций, Нарийн Сухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд хотод салбараа байгуулан, хэрэглэгчдэдээ улам ойртон ажиллаж байгаа аж.
2011 онд 10 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт Агрегат засварын төв барьж, ашиглалтанд оруулсан юм. Ингэснээр Катерпилларын хэрэглэгчид эвдэрсэн эд анги, сэлбэгээ Монголд сэргээн засварлуулах боломжтой болов.
Монголд уул уурхайн тоног төхөөрөмжийн эд анги засварлах, сэргээн босгох анхны төвийг ийн нээсэн. Мөн тус компани бүх төрлийн зам, барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.